Намаржаа тавлаг уу?

2018-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ ...Алсын анирхан уулс дундаа Агаарын ариухан нь хөдөө юм аа хө Ажил хийж, амьдран суухад Айдаа сайхан нутаг юм аа хө... хэмээн  хөдөө нутгийн зэлүүд талд давхиж явахад, сэтгэл нэг л амар амгалан, чих тархи чимээ шуугиангүй,  энэ дууг өөрийн эрхгүй  аялаж,  сэтгэлдээ тайвширлыг олдог.  Амралтын өдрүүдийг ихэвчлэн  хотод,  хорт утаан дунд хоолойгоо хорсгон  чихэнд чийртэй дуу чимээн дунд угтдаг сан. Харин өнгөрсөн амралтын өдрүүдийг хөдөө гарч, хотоос холгүйхэн агаар салхинд угтав. Хотоос холгүйхэн, Төв аймгийн Баянхангай сум орж,  хөдөөгийн амьдрал, намрын зураглалыг  сонирхон сонжив.  Зорьсон газар минь хэдий хангай газар ч өнөө жил хур бороо элбэгтэй байсан учраас  өвсний шим, гарц сайн байжээ. Харин намар оройхон  бороо орсон учраас  зарим жижиг мал нь төдийлөн тарга авч чадаагүй  харагдаж байна. Төв аймгийн Баянчандмань сум, Атар, Нөхөрлөлийн ойролцоо өвөлждөг малчид хадлан тэжээлээ базаагаад, малчдын амьдрал тогтуун сайхан байна. Энэ хавийн малчдын ихэнх нь  ойролцоох газруудаасаа өвс тэжээлээ  хаджээ.  Зам зуур тааралдсан айлууд 10 гаруй машин өвс, өвөлжөөндөө булгасан  байхтай нь тааралдав.  Намрын цагт өвс тэжээлээ хангалттай сайн базаасан зарим малчид ойролцоох сумын хүмүүст өвснөөсөө нийслэл хотын ханшаар зарж борлуулдаг гэдгийг хэлж байв. Хэдийгээр өвлийн эхэн сар гарсан ч цас ороогүй, тал газар шаргалтаж харагдах нь энэ жил урт намар айлссаных биз.  Дээрээс нь намар цаг цаанаа л хүний сэтгэлийг тайвшруулж, юм бүхэн элбэг дэлбэгээр дүүрэн угтдаг. Тиймээс  намар цагийн шаргал өнгөөр нүд, сэтгэлээ баясгахаар  хөдөөгийн амьдралд түр саатав. Төв аймгийн оролцоох сумдад намаржаа тавлаг, адуу мал тарга тэвээрэг сайтай, хүн зоны сэтгэл тэнэгэр сайхан байна. Эх сурвалж: www.polit.mn  
төрөл
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 37 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

12 цаг 57 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 9 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 9 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 9 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин