Г.Алтангэрэл: Дэлхийн алдартай дууриудын хэсгээс дуулж байна

2018-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Утасны анд” энэ удаад УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэлтэй холбогдлоо. Тэрээр саяхан нээлтээ хийсэн К.Людвигийн “Оддын өвчин” жүжигт Италийн алдарт дуучин Тито Меррлигийн дүрийг бүтээсэн юм.   -УДЭТ-ын үзвэрийн нээлт амжилттай боллоо. Таны хувьд гол дүр бүтээсэн? -Манай театрын энэ жилийн нээлт  сайхан боллоо. Бид Америкийн алдарт найруулагчийн бүтээлээр үзвэрийн хөшгөө нээсэн. Найруулагч Ч.Түвшин хүн бүхэнд тулгамдаад буй, дуугарах цаг нь бол­сон нийгмийн сэдвийг хөнд­сөн. Залуу уран бү­тээлч надад энэ дүр дээр ажиллах итгэл хүлээл­гэсэнд баяртай байна. -Дүр сонголтын хувьд сонгон шалгаруулалт байв уу. Эсвэл найруулагчийн таашаал байсан уу? -Найруулагч өөрийн харсан өнцгөөс дүрээ хувиарласан. Энэ удаад “Оддын өвчин” жүжигт залуу уран бүтээлчид түлхүү ажиллалаа. Бид бие биенээсээ олон зүй­лийг сурч, урам зориг авсан. -Та энэ бүтээлд гэргий­тэйгээ хамтарч тоглосон. Хамт тайзан дээр тоглоход сайхан байдаг байх даа? -Миний гэргий УДЭТ-ын жүжигчин Г.Номуун. Энэ удаад Мегги хэмээх гэнэн хон­гор, үзэсгэлэнт бүсгүйн дүр дээр ажиллалаа. Мэдээж хамт тоглоход сайхан байдаг. Зөвхөн сайх­наас гадна бие биедээ туслаж дэмжих, шүүмжлэх гээд олон сайн тал бий. -Жүжигт Тито Меррли Италийн төдийгүй дэлхийн алдарт дуурийн дуучин гэж гардаг. Дуурийн дуу дуулахад хүндрэлтэй байв уу? -Энэ жүжгийн гол онцлог нь дуулалт шаардсан. Бид дэлхийн алдартай дууриудын хэсгээс өөрсдийн хоолойгоор дуулж байна. Жишээлбэл Пуччинийн алдарт “Турандот”, Хозегийн ари гэх мэт. Мэргэжлийн дуучин биш учир хүндрэлтэй байлгүй яахав. Гэхдээ би дуулах их дуртай. -Та оюутан байхдаа хамтлагтай байсан санагдаж байна? -Оюутан байхдаа “Movie” гээд жүжигчид нийлсэн хамтлагтай байсан. Энэ дашрамд хэлэхэд бид удахгүй уран бүтээлдээ орохоор бэлдэж байна. Сайхан уран бүтээлээр бэлэг барина. -Сайхан мэдээ байна. Хамтлагийн залуусаа танилцуулаач? -Манай хамтлаг дөр­­вөн хүний бүрэлдэ­хүүнтэй. Миний бие бо­лон жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Л.Гантулга, Б.Одбаяр. Бүгд энэ салбартаа амжилттай, уран бүтээлээ хийгээд явж байна. -Та театрын уран бүтээлээс гадна дэлгэцийн бүтээлд тоглодог. Сүүлд “Хийморь” кинонд тоглож байгаа гэж сонссон? -УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг ахын  бүтээл “Хийморь” түүхэн уран бүтээлд дүр бүтээлээ. Нэгдүгээр сард нээлтээ хийнэ. Өнгө, дууг нь Америкт хийлгэсэн сайн уран бүтээл болсон. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 36 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

12 цаг 56 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 8 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 8 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 8 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин