У.Хүрэлсүхийн Засгийн газарт 14 хоногийн хугацаа үлдэв үү?

2018-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нэр бүхий 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Өчигдөр үдээс өмнө болсон бүлгийн хурлаар Засгийн газрыг огцруулж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхгүй хэмээж байсан эрх баригчид үдээс хойш гэхэд Засгаа огцруулах бичгийг өргөн мэдүүлэв.   2016 оны  УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан ийнхүү хоёр жил гаруйн хугацаанд хоёр дахь Засгийн газраараа “туг тахих” нөхцөл байдал үүсчихлээ. Энэ удаа У.Хүрэл­сүхийн эсрэг албан балан­кад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатар­билэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Ганболд, Б.Дэлгэр­сайхан, Л.Мөнх­баатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, ГМөнх­цэцэг, Н.Ном­тойбаяр, Н.Оюундарь, Д.Оюунхорол,Б.Саран­чимэг, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Д.Тэр­бишдагва, Б.Ундармаа, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Ж.Эрдэнэбат зэрэг 27 гишүүн гарын  үсгээ зураад байна.  Тэд Засгийн газрын гишүүд  ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхний ААН-үүддээ авсан, Ерөнхий сайд өөрөө Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байгаагаа зарласан,  гадаадын иргэнд лиценз зарсан, ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцож чадаагүй,  Ерөнхийлөгчийн хори­гийг хүлээж ав гэж бүлэгтээ тулгасан, оффшор бүсээс хөрөнгө оруулж ирэх ажлыг гацаасан зэрэг үндэслэлээр Засгийн газрыг огцруулахаар болсон гэв.  Ийнхүү өнөөдрөөс У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаг ярьж эхлэх нь байна. Тэгвэл Засгийн газрыг огцруулах асуудал хуулийн хүрээнд ямар процессээр явагдах вэ гэдгийг харж үзье.  УИХ-ын  Дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд “Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам” гэж заасан байдаг.  Энэ  журмын дагуу Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж, шийдвэрлэгдэх учиртай.  Дэгийн тухай хуулийн  38.1-д Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана гэж заажээ.  Тэгэхээр Засгийн газрыг огцруулах асуудал энэ долоо хоногт гэхэд холбогдох байнгын хороодын хуралдаанаар ороод явна гэсэн үг.  Мөн тус хуулийн  38.2-д УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж, Байнгын хорооны дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэжээ.  Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа шийдэгдэхэд хуулийн хувьд 14 хоногийн хугацаа үлдээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

2 цаг 24 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

7 цаг 27 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

8 цаг 39 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

9 цаг 13 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

15 цаг 53 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

16 цаг 8 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

16 цаг 8 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14