Хятадын тал нүүрс таталтаа хийж эхэлсэн байна

2018-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг Хятадын талтай уулзаад Хятадын талаас нүүрсний таталт хийж эхэлсэн талаар шинэ мэдээлэл ирлээ. Ажлын хэсэг Хятадын талтай уулзаад Хятадын талаас таталтыг дөнгөж сая хийж эхэлсэн байна. Хятадын хил, гаалиас Ухаалаг гарц гэх шинэ технологи нэвтрүүлж, мэдээллийг нь шивж оруулахад цаг хугацаа их зарцуулж байгаа юм байна. Тиймээс таталтаа хийж, программ хэвийн болтол нэг машиныг ойролцоогоор 30-40 минутанд хилээр гаргана гэж Хятадын тал мэдэгдсэн байна. Ингэж тооцвол өдөрт 200-300 машин хилээр нэвтрэх юм байна. Татан авалт хэвийн болтол ийм зохицуулалт хийхээр болсон байна. Өнгөрсөн долдугаар сард мөн Хятадын тал хил, гаалийнхаа хяналт шалгалтыг сайжруулна гэдгээр мөн гарцаа хааснаас болж  урт дараалал үүсч нүүрс тээвэрлэлт саарч байсан. Энэ удаа мөн урьдчилан мэдэгдэхгүй аман байдлаар ийм нөхцөл байдал үүсчээ. Дугаарлалт үүсч зогссон учраас жолооч нарын дунд янз бүрийн маргаан гарах, архидах байдал үүссэнтэй холбоотойгоор Цагдаагийн газраас хүч тавин ажиллаж байгаа юм байна. 4000 машинаас Цагаанхадын гаалийн бүсэд нүүрсээ буулгах 2000 орчмыг нь  чиглүүлэгч машинаар  нэмэлт замаар дугаарлалтаас гаргаж  үлдсэнг нь энэ долоо хоногт багтаан Хятадын талтай ярилцаж замаа чөлөөлүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл жолооч нарыг зам дээр сул зогсоохгүй байх арга хэмжээг авч эхлээд байна. Хятадын талаас шинэчлэлийн дараа гарцаа хоёроор нэмэгдүүлнэ гэжээ.   Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 55 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 15 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 27 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 27 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 27 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин