Д.Тогтохсүрэн: Засгийн газраа огцруулах шаардлагагүй

2018-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын бүлгийн хурлаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцжээ. Бүлгийн гарсан шийдвэрийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд танилцуулсан юм. Тэрээр “МАН-ын бүлгийн зүгээс Засгийн барьсан өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд  оруулах өөрчлөлт нь хэт өргөн хүрээтэй байна.Монгол Улсад Захиргааны шүүх байгуулагдсанаар хүний эрхийг хангах албан тушаалтнуудын дур зоргоороо авирлах байдлыг хязгаарлах, хянах чиглэлд дэвшил гарсан. Тиймээс үүнийг өөрчилж  болохгүй харин тодорхой хязгаартай хүрээнд  уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзлээ. Ингэснээр зөвхөн УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу гаргаж байгаа Засгийн газрын шийдвэрийг  Захиргааны шүүх хянахгүй байх нь зөв гэж  үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний язгуур эрх ашигтай холбоотой асуудалд УИХ-ын гаргасан шийдвэртэй холбоотойгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй. Харин бусад Засгийн газрын шийдвэрүүд болох  сайд, яам, агентлаг, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг  Захиргааны шүүх өмнөх хянадаг журмынхаа дагуу хянах  ёстой гэж бүлгийн гишүүд үзсэн” гэлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. -Бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангахад  танд хүндрэл бэрхшээл учирч байна уу. Танай намын дотоод уур амьсгал өнөөдөр ямар байна вэ? -Бүлгийн хурлаар энэ талаар  сайтар ярилцлаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  ойрын хугацаанд дахин энэ талаар ярилцъя гэж тохирсон байгаа. Бүлгийн даргын хувьд аль болох гишүүдийнхээ эв нэгдлийг хангах, үүсээд байгаа нөхцөл байдалд зөв гарцыг олох чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна. -Засгийн газрыг огцруулах асуудлаар Д.Хаянхярваа гишүүн гишүүдээс гарын үсэг цуглуулж байгаа талаараа мэдэгдсэн. Уг асуудлаар өнөөдөр бүлгийн хурал дээрээ мэдээлэл өгсөн үү? -Бүлгийн хурлаар энэ асуудал огт хөндөгдөөгүй.  УИХ-ын гишүүд Засгийн газраа огцруулах санал цуглуулж байна, тоо нь тэд боллоо гэдэг мэдээлэл  л гарч байгаа. Бидний хувьд өнөөдөр нөхцөл байдал хүнд байгаа үед Засгийн газраа огцруулж эмх замбараагүй байдлыг бий болгох шаардлага байхгүй  байх гэж үзлээ. Эх сурвалж:www.polit.mn 
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 53 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 14 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 26 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 26 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 26 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин