Н.Ганбаатар: Нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол гаргасан

2018-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Шүүгчдийн ёсзүйн гомдлын талаар Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар мэдээлэл өгөв.  Шүүхийн Ёс зүйн хороонд өнгөрсөн оны мөн үед 325 шүүгчид холбогдох 214 гомдол ирж байсан. Харин өнөөдрийн байдлаар 277 шүүгчид холбогдох 203 гомдол иржээ. Харин Шүүхийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэр өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувь, сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр 50 хувиар өссөн байна. Энэ талаар Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар “ Сүүлийн таван жилээр нь авч үзвэл нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол гаргасан байна. Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргаснаар 1641 шүүгчид холбогдуулан гаргасан гомдлын 713 буюу 56.6 хувьд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 156 буюу 10.0 хувьд сахилгын хэрэг үүсгэж, 69 шүүгчид буюу 44.2 хувьд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргасан. Шүүхийн Ёс зүйн хороо 45 шүүгчийг сануулах, 17 шүүгчийн цалинг бууруулах, долоон шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэр гаргаж, хүчин төгөлдөр магадлалаар 2 шүүгчийг огцруулах, 5 шүүгчийн цалинг 20-30 хувиар 1-6 сар бууруулах, 7 шүүгчийг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь нийт сахилгын шийтгэл ногдуулсан Ёс зүйн хорооны магадлалын 20.2 хувийг эзэлж байна. Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлын агуулгын хувьд 21 хувийг хууль зөрчиж шийдвэр гаргаж, хүний эрх зөрчсөн, 21 хувийг шүүхэд мэдүүлэх, хүсэлт гаргах, өмгөөлүүлэх, нотлох баримт гаргах, үнэлүүлэх, татгалзан гарах эрхээр хангаагүй, шүүх хуралдааны журам зөрчсөн, 19 хувийг мэдлэг чадвар муу, итгэл төрүүлээгүй, 14 хувийг хэргийг удаасан, шийдвэрийг хугацаанд нь гаргаагүй, хайнга, 2 хувийг шүүгч бусад шүүгчдэд нөлөөлсөн, 2 хувийг бусад” гэжээ. Шүүхийн ёс зүйн хорооны магадлалаар тогтоогдсон шүүгчийн ёс зүйн зөрчлийн агуулгыг тоймлон үзвэл, Хэргийн оролцогчийн нэг талд үйлчилж, хэргийг санаатайгаар буруу шийдвэрлэсэн, hэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, бусдын нөлөөнд автаж хэргийг шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, Шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгддэггүй, шүүхийн шийдвэрээ хугацаанд нь гаргадаггүй. Мөн гомдол, хүсэлтэд шүүх албан бичгээр хариу өгсөн, шийдвэр гаргаагүй, нотлох баримтыг холбогдох иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргуулах, ямар нэгэн шалтгааны улмаас хугацаа алдсаны эцэст давж заалдах гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангадаггүй, өмгөөлөгч сонгох, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй, шүүхийн захиргааны ажилтнуудыг үл хүндэтгэж, загнаж зандарсан, бүдүүлэг зан авир гаргасан, шүүхийн захиргааны удирдлагын үйл ажиллагаанд оролцсон, Ажлын цаг ашиглалт муу, хуралдааныг товлосон цагтаа эхлүүлдэггүй, хойшлуулдаг, шүүгч, харилцааны соёлгүй, мэдлэг ур чадвар дутагдалтай, хайнга ханддаг гэх гомдол нийт сахилгын хэргийн 90 гаруй хувийг эзэлж байгаа аж. Тиймээс цаашид бодлогын түвшинд “Шүүгчийн хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, шүүгчийн хариуцлага, хувь заяаны асуудлыг шийдвэрлэх нэн хариуцлагатай үүргийг үндсэн ажлын зэрэгцээ орон тооны бусаар гүйцэтгэж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөх, цалин урамшууллын системийг хуульчлах.  Монголын хуульчдын холбооны дүрмийн зохицуулалтаас шалтгаалж таван удаа нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан боловч, олонхын санал аваагүй гэдэг шалтгаанаар 1.5 жил, 10 сар болж хойшлогдож байна. Гомдол шалгах, нотлох, хянан шийдвэрлэх чиг үүргийг олон улсын эрх зүйн индекс өндөртэй орнуудын түвшинд хүргэх, Ёс зүйн хорооны дүрмийн зарим процессыг хүндрүүлж байгаа, хүнд суртал үүсгэсэн зохицуулалт, шүүхээр хянагдах хүрээ хязгаарыг өөрчлөх замаар Ёс зүйн хорооны шийдвэрийн үр нөлөөг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn    
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

9 цаг 52 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 12 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

18 цаг 24 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

18 цаг 24 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

18 цаг 24 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин