Хүүхдийн үзэх сайт, интернет ашиглах хугацааг тохируулах боломжтой

2018-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Цахим орон зай улам тэлж, хүмүүсийн холбоо барих, агуулга түгээх хэлбэр улам төрөлжиж байгаа өнөө үед эцэг эх, асран хамгаалагчид (гэр бүлийн гишүүд, эмээ өвөө, дотуур байрны багш, албан томилолтоор хариуцаж яваа насанд хүрэгч гэх мэт) хүүхдээсээ илүү мэдлэгтэй, ухаалаг байдлаар эрүүл мэндийн болон ёс суртахууны хөгжилд нөлөөлөх, төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Цахим орчинд эцэг эх хянах (parental control) боломжийг анх 1995 онд нийтийн чат өрөөнд педофиль хүн хүүхэд уруу татсан үйлдэл гарсан тул санаачилж нэвтрүүлсэн юм. Хүүхдийн эцэг эх, түүний асран хамгаалагч нь тухайн тоног төхөөрөмжөөр ямар мэдээлэл хүлээн авч, илгээж байгааг хянаснаар боловсролын, хөгжлийн талаарх агуулга түлхүү үзэх, хөгжих орон зай/нөхцөл бүрддэг давуу талтай. Хэрэв эцэг эхийн зүгээс хянахгүй тохиолдолд хохирогч хүүхдийн:
  • 83 хувь нь 11 нас хүрэхээсээ өмнө өөрт тохиромжгүй агуулга үзсэн, тулгарсан;
  • 43 хувь нь өсвөр насныхан ба өнгөрсөн нэг жилийн хугацаанд цахим орчинд дээрэлхүүлсэн;
  • 50 гаруй хувь нь 10-17 настайдаа эрсдэл дагуулах сэтгэгдэл бичиж, эсвэл зураг онлайн орчинд оруулсан;
  • 8/10 нь зохимжгүй зураг түгээдэг нийгмийн сүлжээгээр танилцсан найзтай байсан;
  • 82 хувь нь нийтийн сүлжээ ашиглаж байхдаа онлайн орчинд бэлгийн шинжтэй гэмт үйлдлийн хохирогч болсон ба гэмт этгээд хохирогч дадал, үйл, дуртай зүйлсийг үүгээр судалж, гэмт үйлдлээ бэлдсэн байжээ
Үүнтэй уялдан Америкийн хүүхдийн эмч нарын холбооноос хийсэн судалгааны гол үр дүнд эцэг эхийн хяналт өндөр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээг зохистой ашигласан тохиолдолд:
  • Дэлгэцийн өмнө зориулах цаг буурах;
  • Унтах, гүн нойрсох хугацаа уртсах;
  • Сургуульдаа суралцах сурагчийн амжилт дээшлэх;
  • Нийгэмших үйл явц сайжирч, хүмүүстэй харилцдаг зан төлөвтэй болох;
  • Түрэмгий, ширүүн байдлаар өөрийгөө илэрхийлэх нь буурдаг ажээ.
Интернет ашигладаг ухаалаг цахим төхөөрөмжийг хянахад зориулж, антивирусын програм хангамжийг улам боловсруулж байна. Ялангуяа манай улсад төрийн алба, хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарт гол төлөв Windows үйлдлийн систем ашигладаг тул тухайн үйлдлийн системд зориулсан антивирус програм хангамжийн зүгээс ямар вебсайтад нэвтэрсэн, хэдэн цагт орж болох, гэр бүлийн гишүүдийн нэвтрэх ухаалаг төхөөрөмж, ашигласан чат, илгээсэн, хүлээн авсан богино зурвасын үйлчилгээ, утасны дуудлага, ашигласан нийтийн сүлжээ, татаж авсан файл, програм, цаашилбал хүүхдийн байрлалыг хүртэл бүртгэх, хянах боломжтой болсон билээ. Мөн 1982 оноос хойш компьютертэй холбоотой аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэргэшиж төрөлжсөн PC Magazine сэтгүүлийн 2018 оны 6-р сард бараа, үнэ, хүүхдээ нэвтрэх боломжийг хязгаарлах, хэрэглэгч нэг бүрийг тохируулах, агуулга болон хаяг шүүлтүүрдэх, нэвтрэх огноо товлох, нийтийн сүлжээг хянах, алсын зайнаас удирдах гэх мэт үйлдлээр жагсаасан хүснэгтийг үзэх боломжтой. Хүүхэд, өсвөр үеийнхэн өргөн дэлгэр ашиглаж буй Facebook, Instagram, Snapchat, Twitter, WeChat, YouTube, Skype, FaceTime, Google+, Vine, Tumblr зэрэг нийгмийн сүлжээ, ухаалаг төхөөрөмжийн Google Play Store, iPhone App Store – оос татах аппликэшнээс эхлэн гар утасны богино зурвасын үйлчилгээ, үүрэн холбооны утасны дуудлага, Windows, Mac OS X, Android, iOS гэх мэт ухаалаг тоног төхөөрөмжийг дээрх “эцэг эхийн хяналт” гэсэн үйлдлээр анхаарч болох ба гэр бүлийн орчинд эн тэргүүнд интернет, утас, телевизийн үйлчилгээний гурвалсан үйлчилгээг авахдаа тухайн компаниас интернетийн сүлжээнд нэвтрэхдээ хянах хүсэлтийг тавьж, нэвтрэх вебсайт, интернетэд орох хугацаа, тов, төхөөрөмжийг ч тохируулах боломжтой. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

10 цаг 30 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 50 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 2 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 2 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 2 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин