С.Соёмбо-Эрдэнэ шүүгчийг томилох үеэр яригдсан ноцтой асуудлууд

2018-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Улсын дээд шүүх С.Соёмбо-Эрдэнэ гэдэг шүүгчээр бүл нэмлээ. Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн лхагва гариг /2018.11.14/-ийн хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ю.Лүндэндорж Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулсан. Пүрэв гариг /2018.11.14/-т болсон  чуулганы хуралдаанаар С.Соёмбо-Эрдэнийг УДШ-ийн шүүгчээр томилсон юм. Хууль зүйн байнгын хорооны хурал болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд шүүхийн шинэ шүүгчийн томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд олон ноцтой асуудлыг хөндөж ярьсныг POLIT.MN  тоймлон уншигчдадаа хүргэж байна.   Би баримттай юм ярьж байна шүү Соёмбо-Эрдэнэ шүүгчээ. Нэр ус нь хэрэгтэй бол надаас аваарай”. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:   -Дээд шүүхийн ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр, хүний эрхийн асуудал гэх мэтээр. Сонин болсон. Арай ядан байж энэ нууцын зэрэглэлээс гаргасан С.Зоригийн аминд халсан хэрэг дээр хачин юм болсон шүү дээ. Би хоёрхныг хэлье. Нэгдүгээрт, энэ  хэргийн нэг шүүгдэгчийн өмгөөлөгчөөр нууц албаны ажилтныг оруулсан. Амьдралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй, гадуур дагуул хийдэг байсан ийм хүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлэнгүүт өмгөөлөгчийн эрх аваад тэгээд хамаагүй хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон. Би баримттай юм ярьж байна шүү Соёмбо-Эрдэнэ шүүгчээ. Нэр ус нь хэрэгтэй бол надаас аваарай. Ингэж өмгөөлөх эрх гэдэг юм байхгүй болсон нэг. Хоёрдугаарт, энэ хэргийг нууцлаад байгаа нэг гол шалтгаан бол энэ хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. 10 сар энэ хэрэгт холбогдуулж энэ хүнийг хорьсон. Сүүлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүх хуралд оролцуулаагүй. Тэгсэн атлаа Б.Булганы гаргаж өгсөн гэх ам зургаар хүмүүст ял халдааж бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь авалгүй, үгийг нь сонсолгүй шүүх хурал хийдэг ёс Монголд тогтсон хоёр. Энэ холбогдоод байгаа 3 хүн чинь биш гэдгийг нь тэр Б.Булган гэдэг хүн хэлээд байсан учраас шүүх хуралд оролцуулаагүй, хэлээд байсан учраас шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг нь тасалсан. Сүүлд нь энэ хэргийн бүх будилааныг хутгасан Г.Эрдэнэбат гэдэг Ерөнхий прокурорын орлогч Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ, тэгээд хамжигчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэж хэлсэн. Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг юм. Хүн алсан зүйлээрээ явдаг юм. Хууль зүйн ийм мэдлэгтэй прокурор энэ хэргийн мөрдөлтийг удирдаж завхруулж, яллаж, Дээд шүүхэд прокурорыг төлөөлж орж ийм юм хийсэн. Би дандаа баримттай юм ярьж байна шүү. Тэгээд бүтэн 10 сар хүнийг хорьж шалгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгоод сүүлд нь эргээд ороогдоод хийсэн балмад юмандаа ороогдоод ирэхээрээ дахиад хоргоогоод эхэлж байгаа юм. Энэ хэргийн шалгалтын явцад 37 онд хэрэглэж байсан адал балмад бүх аргыг хэрэглэсэн. Чангын чангад хоригдож байсан хоригдолд утас олж өгч утсаар нь мессеж бүтэн хоёр жил бичүүлсэн. Эндээс тусгай албатны ажилтныг Эрдэнэтэд аваачиж нэг хүнийг барьж авахын тулд тэр хүнтэй дэлгүүрийн гадаа зодоон хийлгэж. Хэрэг үүсгэсэн. Нэг эмэгтэйг барьж авахын тулд эмнэлэгт хэвтэж байхад нь хашаанд нь хүний хүүр хүртэл аваачиж хаясан, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэх гэж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга энд сууж байна. Ийм л нөхцөлд энэ хэрэг таслагдсан. Цаашид ийм завхрал гаргахгүй байх тал дээр нэгдүгээрт ажиллах шаардлага, хоёрдугаарт энэ балиар юмаа одоо Дээд шүүх авч үзэх хэрэгтэй. Одоо энэ хэргийн талаар үнэнийг хэлсэн болгоныг хоргоож айлган сүрдүүлж, хэрэг нээлгэх, захиалах бүх ажиллагаанууд хийгдэж байгаа. Бүр тэр байтугай тэр Ц.Амгаланбаатар гэдэг хоригдол хүн алсан хэргийг илрүүлсэн цагдаагийн албан хаагчийг одоо энэ хэрэгт холбогдуулах гэж тагнуул дээр аваачиж хоргоосон шүү гэв.   “Заримдаа энд нээрээ хэрвээ үнэн бол арай ч дээ гэмээр саналууд байна” УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:   -Хууль зүйн байнгын хороонд шүүхтэй холбоотой маш олон иргэдийн гомдол хүсэлт ирж байгаа. Гомдол хүсэлт болгоныг би холбогдох байгууллагууд нь явуулж байгаа. Заримдаа энд нээрээ хэрвээ үнэн бол арай ч дээ гэмээр саналууд байх юм. Гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан асуудал дээр дахиад гомдол гаргаад шүүх анхан шатны журмаар шинээр хэрэг үүсгэж шалгадаг тухай ч юм байгаа юм. Хэрвээ ийм зүйлүүд байгаа бол энэ би эрүүгийн биш иргэний захиргааны юм ярьж байна шүү. Гол нь сая бас Нямдорж сайд хэлж байна захиалгатайгаар гэж, энэ хандлага сүүлийн үед улс төрчдийн дотор газар аваад дууслаа. Өнгөрсөн парламентын үед Засгийн газрын тэргүүн хийж байсан Н.Алтанхуяг шударга бусын хонгил гээд нэг зүйл ярьж яваад эхэлсэн. Түүнээс өмнөх зүйлүүд бас ер нь аливаа нэг улс төрийн зорилгоор хэн нэгнийг намнах, хүчгүйдүүлэх, үнэгүйдүүлэх ийм зүйл байлгахгүйн тулд улс төрөөс хараат бус ажиллах ёстой.   “Одоо Соёмбо-Эрдэнэ минь, таны амьдралаар наад мафи чинь тоглоно шүү. Болгоомжтой байгаарай” УИХ-ын гишүүн Ж.Батзандан:   -Нэр дэвшигч дотроос хамгийн өндөр оноог Амарбаясгалан, хоёрт Буд, гуравт Ичинхорлоо, дөрөвт Соёмбо-Эрдэнэ, тавт Эрдэнэбат гэсэн ийм хүмүүс авсан юм байна. Тэгэхээр нэг зүйлийг цаашид цаашдын томилгоо дээр онцгой анхаармаар байна. Шүүгчийн сонгон шалгаруулалт болдог, өндөр оноо авсан шүүгч нар нь томилогддоггүй, дандаа хойгуур улаан шугамны араар ороод хасагдаад байдаг ийм жишиг бий болчихлоо. Ц.Зоригтод таалагдсан хүн Дээд шүүхэд очно гэж ярьдаг. Ц.Зоригттой тохирч байж Дээд шүүхийн шүүгчийг томилно гэдэг. Ц.Зоригт гэж мафийн толгойлогч гишүүн шүү дээ, Ц.Элбэгдоржийн тавьсан луйвар булхайг хамгаалдаг ийм л этгээд. Лүндээ багш та үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Би Ерөнхийлөгчид хэлсэн, наад Ц.Зоригтоосоо одоо сал. Бүх луйвар, булхай бузрыг шүүх дээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт хамгаалж өөгшүүлж авдаг болсон. Морь малын уяан дээр би таардаг юм сайхан монгол эр хүн байдаг юм. Шүүхийн танхим руу орохоороо бузар булай этгээд болж хувирдаг юм. Тэр этгээдийг зайлуул Лүндээ багшаа, та шударга ёсны талд зогсдог хүн, эрдэмтэн хүн, доктор хүн. Соёмбо-Эрдэнэд хэлье, Болд гишүүн, Раднаасэд дарга, Нямдорж гуай хэлж байна. Наад Монголын мафийн хийсэн гэмт хэргийг Улсын дээд шүүх хамгаалдгийг одоо болиорой Соёмбо-Эрдэнэ ээ, та залуу хүн байна. Таны очно маргаашаас чинь Ц.Зоригт дарамт үзүүлнэ. Мафийн бүлэглэлийн гишүүд олон талаас чинь ярьж татаж чангаана. Айлгаж сүрдүүлнэ, энэ хэргийг ингэж шийд, тэгж шийд гэж. С.Зоригийн амь насны хэргийг илрүүлэх явцад Г.Эрдэнэбат гэдэг их сургуулийн багшаар тоглоод дууссан шүү дээ, тэр залуу миний найз байсан юм. Онолын болон практикийн сайн мэдлэгтэй хүн байсан юм. Дараа нь тэр залууг прокурорын орлогчоор тавьж байгаад мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих эрхийг нь өгч байгаад С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг худлаа хуурамчаар илрүүлсэн болж тэр прокурорын амьдралаар, тэр залуугийн амьдралаар, ирээдүйгээр тоглоод дуусгасан шүү. Энэ мафийн толгойлогчид төлөөлөгчид. Одоо Соёмбо-Эрдэнэ минь, таны амьдралаар наад мафи чинь тоглоно шүү. Болгоомжтой байгаарай. Шүүх дээр байгаа мафийн эсрэг та тэмцэх гэж Улсын Их Хурлаас томилогдож очиж байна гэдгээ ойлгоорой гэж Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр хэллээ.  

Л.Энх-Амгалан: 511 шүүгчийн шүүсэн хоёр хэргийн нэг нь гомдолтой үлдэж байгаа

  УИХ-ын чуулганы пүрэв /2018.11.15/ гаригийн хуралдааны үеэр С.Соёмбо-Эрдэнийг УДШ-ийн шүүгчээр томилох асуудлыг  хэлэлцэхэд шүүх шударга ажиллаж чадахгүй байгаа тухай шүүмжлэл хүчтэй өрнөсөн.  УИХ-ын УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: -Саяхан нэг судалгаа хараад сэтгэл эмзэглэлээ Лүндэндорж даргаа. Та сая Монгол Улс 511 шүүгчтэй гэж хэллээ. 2016 онд 376 шүүгчтэй холбоотой 234 гомдол гарсан байна. Хоёр шүүгчийн нэгтэй холбоотой, шүүсэн хэрэгтэй нь холбоотой гомдол гарсан. Энэ гомдлын 80 хувь нь хэрэгсэхгүй болсон. Монгол Улсын 511 шүүгчийн шүүсэн хоёр хэргийн нэг нь гомдолтой үлдэж байгаа. Ямар гомдолтой үлдэж байна гэхээр, ашиг сонирхлыг үүднээс нэг талд  үйлчилж байна гэдэг гомдол 34 хувь, хуулийг буруу ашигласан гэх 20 хувь, эрх мэдэлтэй хүнд үйлчиллээ гэх 20 хувь нь гомдол гаргасан байна. Нийтдээ 85 хувь нь иймэрхүү байдлаар шийдэгдэж байна гэж судалгаа гарсан байна. Монгол Улсад шударга ёс, шударга шүүх байгаа юм уу, Лүндэндорж даргаа. Та 200 гаруй улстай харьцуулахаар шударга ёс шударга шүүх байгаа гэж гарсан гэж яриад байх юм. Энд байхгүй болсон нь судалгаагаар харагдаж байна. Монголд нэг жилд нэг шүүгч 500 хэрэг шүүж байна гэсэн тооцоо байна. Ийм ачаалалтай ажиллаж байгаа  шүүгч шударга шийдвэр гаргах уу. Олон улсын дунджаар бол нэг шүүгч жилд дунджаар 100-150 хэрэг шүүдэг юм байна. Өнгөрсөн долоо хоногт Улсын ерөнхий прокурор чуулганы танхимд хэлэхдээ, Чингис, Самурай бонд, Хөгжлийн банк төмөр замтай холбоотой хэргийг шүүх рүү шилжүүлэхээр буцаагаад байна гэж мэдэгдэл хийсэн. Яагаад том хэргүүд нь буцаад төлөг хулгай хийсэн хүний хэрэг шүүхээр шийдэгдээд байдаг юм. Өнөөдөр шүүх, цагдаа, прокурорын үүд сахиж байгаа иргэд хэчнээн байгаа билээ. Энийг яаж өөрчлөх юм, хэзээ Монголд шударга ёсыг бий болгох юм бэ гэдгийг ярьмаар байна.  

“С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхдээ амьд ганц гэрчийг нь оролцуулахгүйгээр хийчихлээ”

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:   -Шүүх шударга бус байна гэдгийг ард иргэдийн зүгээс байнга ярьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдлөө, хэлмэгдлээ, хохирлоо гэдэг асуудал олонтаа гарч байна. Хэвлэлээр ч их гарч байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхдээ амьд ганц гэрчийг нь оролцуулахгүйгээр хийчихлээ. Одоо тэнд байгаа хүмүүс нь мэдүүлгээсээ буцаж байна. Бараг мансууруулах бодис тарьж байгаад мэдүүлэг авсан байна гээд хэвлэлээр яваад байна. Үүнийгээ шалгаж байгаа юу. 13 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Аав нь энэ хэргийг шударга бусаар шүүж байгаа талаараа удаа дараа хэвлэлээр болон олон нийтийн сүлжээгээр удаа дараа ярьж байна. Гадаадын иргэнийг их хэмжээний татвар төлөхөөс чөлөөлөөд явуулсан асуудлыг яагаад шүүх эргэж авч үзэхгүй байгаа юм. Эрдэнэтийн 49 хувь дээр УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргасан. Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргасан. Гэтэл шүүх дээр очоод зогсоосон. 51 хувь дээр мөн адил. Дубайн гэрээний асуудал бас адилхан. Ингээд бид цаашаагаа яваад байх юм уу. Ийм байдлаар нийгэмд бухимдал үүсгээд яваад байвал Монгол Улс хууль цаазыг дээдэлдэг улс болох уу гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Болор
лүндэндорж элбэгдоржийн хамтрагч энэ соёомбо-эрдэнэ мөн албат нь ингээд дээш нь Баттулга явуулаад байгаагийн учрыг олохгүй байна. Гэмт үйлдэл хийсэн хүнийг эргэж барьцаалахад хэрэгтэй гэж үзсэн бололтой хэрэгт байнга холбогдоод баттулга заримдаа үүрэг үг дуугүй биелүүлдэг шүүгчийн хэрэгцээ гардаг бололтой
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

2 цаг 23 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

7 цаг 26 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

8 цаг 38 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

9 цаг 12 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

15 цаг 52 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

16 цаг 7 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

16 цаг 7 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14