МАН-ын бүлэг, Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавиад байгаа билээ.  Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг, Төсвийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэж, төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд ЕТГ-ын дарга З.Энхболд оролцож хоригийг уншиж танилцуулсан байна. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Ерөнхийлөгчийн тамгын газраас хоригоо дахин харж байгаад бүхэлд нь биш хэсэгчилсэн байдлаар оруулаад ирэх боломжгүй юм уу. Яг тодорхой асуудлаар дээр хэсэгчилсэн хориг оруулаад ирвэл зохистой байлаа. Хөдөө аж ахуйн салбарыг солонгоруулах чиглэлд манай М.Билэгт гишүүн идэвхтэй ажиллаж байгаа. Ерөнхийлөгч бас энэ чиглэлд санал гаргадаг. Хоригийг хүлээж авахгүй болохоор нийгэмд сөрөг ойлголт өгөөд байна. ЕТГ-ын дарга З.Энхболд “Төсвийг хаанаас нь хасаад, хэрхэн танах нь УИХ, Засгийн газрын ажил. Ерөнхийлөгч бодлогын түвшинд асуудлыг ярьж байгаа. Хөдөө аж ахуйн салбараа солонгоруулах чиглэлд 500 тэрбум  орчим төгрөгийг төсвөөс таначих гэсэн ерөнхий санал оруулж ирсэн. Бүхэлд нь тавьснаар та бүхний аль төсвөөсөө ямар замаар танах эрх чөлөө нэмэгдэнэ.  Талын нэг тараасан төсвүүдээ хумих боломж байгаа. Гишүүний мөнгө гэж муу хэлүүлэн, хэлүүлэн тавих хэрэг байна уу гэдгээ та бүхнийг ярь гэж байгаа юм. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд бүхэлд нь тавьтсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцогдчдын 75 хувь нь дэмжсэнгүй. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

10 цаг 31 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 51 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 3 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 3 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 3 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин