Тайваньд Н.Жанцанноровын бүтээлүүд эгшиглэв

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Гантулга Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Тайвань улсын “Вандана” хийдийн хамба лам, яруу найрагч Уйсигийн урилгаар тус улсад зочилж байна. Энэ хүрээнд шашин номын үйл ажиллагаанд оролцохоос гадна Үндэсний түүхийн музейг үзжээ. Тус музейд монголчуудын түүх, соёлын хосгүй үнэт түүх болох  “Алтан ганжуур” судар хадгалагдаж байгаа юм. Сударыг Монголоос очсон зочид, төлөөлөгчдөд үзүүлсэн аж. Энэ үеэр Монголоос Тайваньд очсон урлагийнхан Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлээс түүвэрлэсэн хоёр цагийн тоглолт сонирхуулжээ. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Яруу найрагч Г.Мэнд-Ооёо бид хоёр Дэлхийн урлаг, соёлын академийн хүндэт доктор учир энэ удаагийн тоглолтод оролцож байна. Манай уран бүтээлчдийн тоглолтыг Тайванийн үзэгчид их сайхан хүлээж авлаа. Энэ арга хэмжээ нь хоёр орны харилцаа, цаашлаад урлаг соёлын түүхэнд үнэтэй хувь нэмэр боллоо” гэсэн юм. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Бид өнөөдөр өлзий хутгын том суварга бүтээлээ. Мөн хоёр орны шашин, соёлын форум болж байна. Хоёр орны түүх соёлын тухай харилцан мэдлэг солилцож байгаад баяртай байна” гэсэн бол төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх “Бид 20 хүний бүрэлдэхүүнтэйТайваньд Монголынхоо урлагийг сурталчилахаар ирлээ. Энэ удаагийн тоглолт утга зохиолтой холбогдсоноороо онцлог болж байна” гэв. Эх сурвалж: polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

10 цаг 31 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 51 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 3 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 3 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 3 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин