Инээлгэж бас ухааруулж дөнгөсөн “Оддын өвчин”

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Ч.Гантулга

УДЭТ-ын үүдэнд алдарт дуучны шүтэн бишрэгчид цуглажээ. Тэд “Тито, Тито шүтээн минь. Би чамд хайртай” хэмээн хашгирах. Италийн алдарт дуучин Тити Мерелли бол дэлхийн хамгийн алдартай тенор хоолойтон билээ. Тиймээс ч “Отелло” дуурьт 50 гаруй удаа гоцолжээ. Охид бүсгүйчүүд түүний хүчтэй хоолой болон хүдэр бие, нэр алдарт нь унаж тусна. Харин АНУ-ын Огайо мужийн жижгхэн театрт Макс хэмээх нэгэн залуу бий. Театрынхаа дуучнаас эхлээд үйлчлэгч хүртэл хийдэг түүний авьяасыг хэн ч үл хүндлэнэ. Түүнд Тито шиг алдарт хүрэхсэн гэсэн түмэн хүслэн бий. Уянгалаг хоолой, чин сэтгэлийнх нь эгшиг аялгуу нь Мегги хэмээх жижигхэн бүсгүй. Хувь тавилан тэднээр даажигнаж, жижиг мужийн дуучин залууд нэр алдар, хөрөнгө мөнгө, охид бүсгүйчүүд гэрлийн хурдаар ирнэ. Хүн чанараа алдаж, оддын хийрхэлээр өвчилснөө даанч тэр мэддэггүй. Гэвч хүний сэтгэлийг ялан дийлж, нийгмийн өвчлөлийг анагаах хамгийн хүчтэй эм нь хайр сэтгэл ажээ. Макс үүнийг үүрдийн хайр Меггигийнхээ харцнаас ойлгодог. Мегги ч амьдралд нэр алдраас илүү чин сэтгэлийн үнэнч хайр чухал гэдгийг сүүлд ухаарснаар тэд эмчлэгдэв.

“Бидний дунд оддын өвнөөр өвчилсөн олон хүн бий” УДЭТ-ын уран бүтээлчид өвөл цагийн үзвэрийн нээлтээ Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” эмгэнэлт, инээдмийн жүжгээр нээлээ. Драмын урлагт хайртай үзэгч түмэн, уран бүтээлчид энэ өдөр театр хэмээх ариун сүмдээ цугларч, шинэхэн уран бүтээлийг үзэж, нэгийг тунгаасан нь лавтай. Энэ үдшийн хүндтэй зочид нь Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж, Б.Мэндбаяр, удирдаач Б.Бүрэнбэх гээд ахмадууд байсан юм. Энэ л театрт амьдралаа зориулж, өнөөгийн залуу үеийн уран бүтээлчид шиг гал цогтой явсан тэд минь театрын ирээдүй болсон шинэ цагийн залуусаараа бахархаж, урмын үг хэлж байлаа. Ардын жүжигчин Б.Мэндбаяр “Театрынхаа нээлтийг үзэх сайхан байна. Нэгэн үе залуу насаа зориулж явсан энэ театрт минь авьяаслаг залуу уран бүтээлчдийн халаа тасрахгүй байгаад баярлаж сууна. Мөн хүүхдүүдээрээ бахархлаа. Ч.Түвшин найруулагчид халуун баярыг хүргэе” гэсэн юм. “Оддын өвчин” жүжгийг энэ удаад авангард, модерн урсгалаар тавьжээ. Найруулагч Ч.Түвшин “Энэ бүтээлийг хийхсэн гэсэн хүсэл, эмзэглэл олон жилийн турш намайг ээрч явсан. Цаг үе нь ч тохирлоо гэж бодож байна. Өнөөдөр бидний дунд оддын өвнөөр өвчилсөн олон хүн бий. Даанч түүнийгээ мэддэггүй. Нийгмийг тэр аяар нь нөмөрсөн энэ аюулаас гэтлэх арга нь хайр юм шүү гэдгийг уран бүтээлээрээ харуулахыг хүслээ” гэв.

Драмын театрын тод гэрэл буюу залуу жүжигчин Э.Тодгэрэл “Оддын өвчин” жүжгийг залуу уран бүтээлчдийн баг бүтээжээ. Алдарт дуучин Тито Меррелид Г.Алтангэрэл, Максд Э.Тодгэрэл, Меггид Г.Номуун тоглосон юм. Тэд энэ бүтээлээр энэ цагийн УДЭТ-ын шилдэг, залуу жүжигчид гэдгээ харууллаа. Үзэгчид жүжигчин Э.Тодгэрэлд тусгайлан баяр хүргэж байв. Тэрээр 2013 онд драмын театрын студи ангид элссэнээс хойш, гэрлийн хурдаар өсч яваа, авьяаслаг уран бүтээлч юм. Анх “Чөлөөт хос” жүжигт туршлагатай жүжигчин Г.Баясгалантай хамтран тоглоход нь үзэгчид түүнд “онц” үнэлгээ өгсөн. Эхнэрээ голж, сэтгэл буруулахад нь ямар муухай залуу вэ гэсэн бодол төртөл тэр жүжиглэж чадсан. Түүнээс хойш “Ромео Жульетта” жүжгийн Меркуциог жинхэнэ “урласан” гэхэд хилсдэхгүй. Шийдэмгий байдал, шалмаг хөдөлгөөн, нүдний харц зэрэг нь сүрдэм байсныг санаж байна. Дараагаар нь Э.Тодгэрэлтэй “Адууны түүх” жүжгээр уулзсан юм. Унага Холстмер. Дөнгөж эхээс төрөөд хөл дээрээ тогтож ядан тонгочихыг нь хараад инээд хүрч билээ. Үнэхээр дөнгөж тэнцэж буй унага ийм л байдаг байх гэмээр. Өөрөө өндөр, биерхүү болоод ч тэр үү тайзан дээр их том харагддаг. Өчигдрийн “Оддын өвчин” жүжигт ч ялгаагүй хар арьст, өндөр эрийн дүрийг чадамгай бүтээж харагдсан. Түүнийг жинхэнэ тайзны жүжигчин гэж онцолмоор санагдсан. Монголын нэгэн нэрт найруулагчидтай ярилцах зуур “Жүжигчин дүрийг зүгээр л бүтээх, “урлаж” бүтээх ялгаатай” гэж ярьж байсан юм. Э.Тодгэрэлийн хувьд “урлаж” чаддаг уран бүтээлч ажээ. Тиймээс ч энэ цагийн драмыг театрын тод гэрэл гэж онцолмоор санагдсан юм.

Эх сурвалж: www.polit.mn 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

10 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 52 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 4 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 4 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 4 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин