265 саяын тендерт татан буугдсан компанийг шалгаруулжээ

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог ахлагчтай ажлын хэсэг Архангай аймгийн Хашаат, Хотонт сум болон тус аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар болон харьяа агентлагуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн явц, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлтэй танилцаж, зарчим зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулжээ. Тус аймагт 2017-2018 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тендер сонгон шалгаруулалт, гүйцэтгэл явц байдлыг шалгажээ. 2018 онд улсын болон орон нутгийн хөрөнгөөр 72 төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулалт явуулсныг хянан үзэхэд тендерийн баримт бичгээ дутуу ирүүлсэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, аж ахуйн нэгжийг тендерт сонгон шалгаруулсны дараа гэрээний гүйцэтгэлээ түншлэлээр хийж гүйцэтгэдэг, тоног төхөөрөмж, барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэхэд ажиллах хүч дутмаг болон инженер техникийн ажилтангүй компанийг сонгон шалгаруулсан, мөн тендерийн баталгааны шаардлага хангаагүй, татварын өртэй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан, үнэлгээний хорооны гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл, тайлбар гаргаагүй зэрэг зөрчил дутагдал гаргажээ. Тухайлбал, аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 онд Цахир, Төвшрүүлэх, Цэнхэр, Батцэнгэл сумдад багийн төв барих 265 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлын тендерт 2015 онд татан буугдсан “Легион” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан байна. Энэ асуудлыг АТГ нягтлан шалгаж байна. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

10 цаг 31 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 51 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 3 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 3 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 3 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин