Эко тогтолцооны гүнзгий мэдлэгтэн, хөгжимчин

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Японы эзэн хаан Акихито 2019 оны дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээс бууна. “Kyodo” агентлагийн мэдээлснээр тавдугаар сарын 1-нд үндэсний баярын өдөр болох юм байна. Яг энэ өдөр эзэн хааны хүү, хан хүү Нарухито хаан ширээнд залрах ажээ.  Японы эзэн хааны залгамжлагчийн талаар Оросын ТАСС агентлагийн бэлтгэсэн нийтлэлийг толилуулж байна.   Хатан хаан Митико угсаа залгамжлах хан хүү Нарухитог Токио дахь Эзэн хааны ордны нутаг дэвсгэрт түр барьж босгосон эмнэлэгт төрүүлжээ. Уг байгууламжийн ихээхэн хэсэг нь дэлхийн II дайны үеэр холбоотны хүчний бөмбөгдөлтөд сүйдсэн байжээ. [caption id="attachment_49798" align="aligncenter" width="850"] Нарухито гурван насны төрсөн өдрөө тэмдэглэхийн өмнө[/caption] Хан хүү хүүхэд насандаа хөгжим, теннис, хаданд авиралт, морь унах, бейсбол зэргээр сонирхож хичээллэж өссөн. Багаасаа тээврийн түүхийг ихэд сонирхдог байлаа. Эзэн хаан Акихито Нарухито хүүгээ 14 настайд нь бизнес эрхлэгч Колин Харперынд нэг жилийн хугацаатай суулгахаар Австрали руу явуулж, Японы эзэн хаадын гэр бүлийн түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй алхам хийжээ. Угсаа залгамжлах хан хүү ч Харперын хүүхдүүдтэй хэл амаа амархан ололцож, түүгээр ч барахгүй Австралийн төвд орших Улуру хаданд авирчээ. [caption id="attachment_49800" align="aligncenter" width="850"] Нарухито Хааны ордны ёслолын арга хэмжээн дээр 1980 он.[/caption] Австралид өнгөрүүлсэн нэг жилээс бусад бүх цаг хугацааг Нарухито эзэн хааны ордонд өсч, хүмүүжиж өнгөрүүлсэн. Түүнийг бүр дөрвөн настайд нь Японы дээдэс язгууртныг сургах зориулалтаар эзэн хаан Нинкогийн үед 1847 онд үүсгэн байгуулсан япон даяар алдартай Гакусюин их сургуульд оруулахаар тодорхойлсон.Гакусюины тогтолцоонд хан хүү нийт  18 жил суралцахдаа бага сургуулиас эхлэн дундад зууны Японы усан тээврийн  сэдвээр дипломын ажил хамгаалж, түүхийн бакалаврын зэрэг хүртэх хүртэлх замыг туулсан. 1983-1986 онд Нарухито Оксфордын их сургуулийн дэргэдэх Мертон коллежд суралцаж байхдаа мөн л усны навигацийн түүхийг судалжээ. Хожим нь хан хүү Англид өнгөрүүлсэн амьдралынхаа тухай “Темза ба би: Оксфордод өнгөрүүлсэн хоёр жилийн түүх” хэмээх ном бичжээ. Ингээд эцэст нь Нарухито 1988 онд Гакусюин их сургуульдаа түүхийн магистрын диплом хамгаалсан байна.   ҮЗЭЛ БОДОЛ, СОНИРХОЛ, ГЭР БҮЛ, АЖИЛ АЛБА [caption id="attachment_49802" align="aligncenter" width="850"] Нарухито Гакусюин их сургууль төгсөгчдийн концертод альт хөгжим тоглож байна. 2013 он[/caption] Нарухито усны эко тогтолцооны асуудлыг онцгойлон анхаарч энэ сэдвээр хааяа эрдэм шинжилгээний илтгэл тавьдаг. Тэрээр мөн буяны үйл хэрэгт идэвхтэй оролцдог. Усны глобал түншлэлийн (GWP) ивээн тэтгэгчээс Японы улаан загалмайн дэд ерөнхийлөгч хүртэлх хэд хэдэн нэр хүндтэй албыг давхар хашдаг. 1993 онд хан хүү НҮБ-ын Олон улсын шүүхийн тэргүүн, дипломатч асны охин Масако Овадетэй гэрлэсэн. Нарухитогийн эхнэр хүүхэд насаа Москвад өнгөрүүлж, Их Британи, АНУ-д боловсрол эзэмшсэн. Хосууд 2001 онд охин Айко гүнжийг төрүүлсэн. Айко (“хайрын хүүхэд”) эзэн хааны титмийг залгамжлахгүй. Учир нь Японд зөвхөн эр хүйсийн шугамаар хаан ширээг залгамжилдаг. Гэхдээ сүүлийн үед эзэн хааны гэр бүлийн эмэгтэйчүүдэд угсаа залгамжлах эрх олгох санаачилга орон даяар идэвхтэй өрнөж байгаа.   АЛБАН АЖИЛ ҮЙЛС [caption id="attachment_49803" align="aligncenter" width="850"] Эзэн хаан Акихитогийн төрсөн өдрийг тэмдэглэх ёслол. Эзэн хаан Акихито (голд), хан хүү Нарухито (зүүнээс хоёр дахь нь). 2016 он[/caption] Нарухито 1990-ээд оноос өөрийн улс орныг гадаадад төлөөлөх болж, 1997 оноос Балба улсаас эхэлж 2014 онд Швейцарьт албан ёсны айлчлал хийсэн. МЭӨ 660 онд домогт эзэн хаан Зимму Японы уламжлал болгож үндэслэсэн эзэн хаадын гэр бүлийн намтар түүхэнд анх удаа эзэн хаан Акихито 2016 оны наймдугаар сард чөлөөнд гарахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. 2019 оны тавдугаар сарын 1-нд Нарухито Японы 126 дахь эзэн хаан болно. Нарухитогийн дараа титмийг түүний дүү Фумихито өвлөх бол түүнийг хүү Хисахито нь залгамжилна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

10 цаг 37 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 57 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 9 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 9 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 9 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин