Байгаль хамгаалагчдыг эко унаатай болгоё

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Байгалиа хамгаалдаг хүмүүс өөрсдөө утаа гаргадаггүй, эко унаатай болох гарц байна. Юу гэвэл, Нийслэлийн байгаль орчны газраас байгаль хамгаалагчдынхаа унааны асуудлыг монгол залуусын бүтээсэн цахилгаанаар явдаг мопедоор шийдэж болох юм гэсэн санаачлагыг гаргажээ. Бидний нэрлэж заншсанаар Никель Ганбаа буюу инженер Г.Дашням 100 хувь цахилгаанаар ажилладаг мопедыг бүтээж, тур­шилтын загвараа гаргасан. Туршилтын загварын хувьд 220 ватт цахилгаанаар нэг удаа цэнэглэхэд 25 км цагийн хурдтайгаар 25-30 км явах боломжтой гэж байгаа. Ирэх оны тавдугаар сараас “Ю-Скүүтэр” төслийг хэрэгжүүлж эхлэхээр ажилдаа орсон. Тэгвэл байгаль хамгаалагчдад зориулсан загварыг судалж, хийж үзэхээр болсон юм. Уул хаданд явахад тохиромжтой, бартаат замын стандарттай, туулах чадвар сайтай байх гээд байгаль хамгаалагчдын ажлын онцлогт тохирсон шаардлагуудад нийцүүлэн хийж болох юм байна. Түүнчлэн GPS төхөөрөмж, камер зэргийг суурилуулах боломжтойгоор хийж үзнэ гэв. Байгаль хамгаалагчид жилийн найман сард нь буюу дулааны улиралд мотоцикль ашиглаж байгаа. Хэрэв цахилгаанаар ажилладаг унаатай болчихвол жилд шатахууны зардлаа 8-10 сая төгрөгөөр хэмнэх боломжтой болох юм байна. Түүнчлэн шатахууны зардал, нормд баригдалгүй эргүүл, хяналтаа цаг тухайд нь шуурхай хийж чадна. Дээрээс нь байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд монгол залуусын эко санаачлагыг дэмжиж, утаа гаргахгүй унаа ашиглах нь зөв жишиг болохыг хэлж байлаа. Хэрэв байгаль хамгаалагчдад зориулсан туршилтын мопед амжилттай болвол дэмжээд өгөхөд болохгүй зүйлгүй аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

10 цаг 39 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 59 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 11 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 11 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 11 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин