С.Соёмбо-Эрдэнийн шийдвэрлэсэн хэргүүд

2018-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өнөөдрийн /11.15/ хуралдаанаар Улсын дээд  шүүхийн шүүгчээр  С.Соёмбо-Эрдэнийг томиллоо.  Энэ асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өчигдөр /11.14/ Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, өнөөдөр чуулганаар шийдүүлэв.  Ерөнхийдөө улс төрийн нөхцөл байдал эмх замбараагүй байгаа энэ үеийн сиймхийгээр шуурхай шийдэгдсэн асуудлуудыг нэг байв. Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон  С. Соёмбо-Эрдэнэ  нь 1995-1999 онд Шихихутуг хууль зүйн дээд сургууль, 2007-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн магистрын сургалтыг тус дүүргэсэн эрх зүйч мэргэжилтэй. 1999-2000 онд Хан-Уул дүүргийн шүүхэд, нарийн бичгийн дарга, 2000-2005 онд Нийслэлийн шүүхийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, 2005-2006 онд Улсын дээд шүүхэд шинжээч, 2006-2011 онд Сонгино хайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2014-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.  Мөн тэрээр  олны анхаарал татсан цөөнгүй хэргүүдийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэгт Ерөнхий шүүгчээр ажиллаж тухайн үед түүнд дөрвөн жилийн хорих ял оноож байсан.  Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар, АМГТХЭГ-ын дарга агсан  А.Амарсайхан нарт холбогдох хэрэг бүрийг Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шүүж  бүгд нь хорих ялаар шийтгэх шүүхийн тогтоолыг гаргасан байдаг.  Үүнээс гадна С.Соёмбо-Эрдэнэ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч болоод С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хурлыг даргалан шийдвэрлэж байжээ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал одоо ч  маргаантай хэвээр байгаа билээ. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

10 цаг 38 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 59 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 11 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 11 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 11 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин