“Хүчирхийллийг хүчгүйдүүлье” хөдөлгөөнд нэгдэхийг уриалав

2018-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “ Монголын эмэгтэйчүүдийн холбоо”- ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, хуульч Б.Таванбаяр нар 13 настай охины амийг хороосон гэмт хэрэгтэнд зохих хариуцлагыг оногдуулахыг шаардаж мэдээлэл хийлээ.  Тус хуралд талийгаач охины эмээ С.Оюунцэцэг ирсэн байв. Насанд хүрээгүй охиныг доромжлон хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтнийг Эрүүгийн шинэ хуулиар 1-2 жил хорих ялаар шийтгэх боломж бүрдсэн байгаа. Хүүхдийг гутаан доромжлон, хүчиндэж хүний ёсноос гажуудаар амь насыг нь хороосон гэмт хэрэгтэнд энэ хариуцлага яавч оновчгүй бөгөөд хохирсон хүмүүс доромжлол болно хэмээн Монголын эмэгтэйчүүдийн холбооныхон үзэж байна гэлээ. Бүтэн нэг жилийн хугацаа өнгөрч байхад энэ хэрэг шүүхээс гурван удаа хойшлогдож одоо болтол шийдвэрлэгдэхгүй байгаа нь хууль хяналтын байгуулагад шударга бус ил далд олон асуудал нуугдаж байна хэмээн энэ хэргийн үйл явцыг анхнаас нь ажигласан багш З.Цэнгэлсайхан онцолж байна. Түүнчлэн 13 настай хохирогч охины эмээ С.Оюунцэцэг “Энэ хэрэг жил гурван сар болж байхад шүүхээс гурван удаа буцаалаа. Хугацаа хожих гэсэн асуудал байна. Шүүх эмнэлэг анхнаасаа буруу дүгнэлт гаргасан. Анхны дүгнэлтээр талийгаачийг шүдгүй гэсэн бол хоёр дахь дүгнэлтээр шүдтэй болж акт гарсан. Мөрдөн байцаалтын үед хэрэгтэн Жавхлан, Ариунболд нарыг  сар гадуур байцаасан нь гэмт хэргээ нуун дарагдуулах боломж олгосон. Гомдол, гунирхал тайлагдахгүй байна” гэсэн юм. Хэрэг гарсан “Очир” төвийг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрчээ. Энэ хэрэгтэй холбоотой гуравдагч этгээд гарч ирсэн ч хэрэг бүртгэлд аваагүй. Сүүлдээ насанд хүрээгүй охиныг архичин, биеэ үнэлэгч байсан хэмээн доромжилж байна. Иймд “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” олон нийтийн хөдөлгөөнөөс Шүүх засаглалыг хэрэгжүүлдэг Монгол Улсын шат шатны шүүхүүдээс “Монгол Улсын үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох амьд явах эрхэнд, тэр тусмаа насанд хүрээгүй13 настай охны амь насыг хохироосон этгээдүүдийг ял шийтгэлээс хэлтрүүлэх,хөнгөрүүлэх нь нийгэм дэхь шударга ёсны үнэлэмжид сөрөг нөлөөтэйг зориуд анхааралдаа авч хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн чанга , хатуу шийтгэлийг оногдуулахыг шаардаж байна гэлээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын энэ хөдөлгөөнд нэгдэж хүчирхийлэлийн хэргийг гарсан даруйд нь үг үйлдэл бүрээр сурталчилахаас зайлсхийж ёс зүйтэй хандахыг хүслээ.  Мөн бусад олон нийтийн байгууллага болон хувь хүмүүсийг нэгдэж энэ сарын 21-нд болох шүүх хурлын үеэр тайван жагсаалд нэгдэхийг уриалав. Эх сурвалж:www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

2 цаг 25 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

7 цаг 27 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

8 цаг 39 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

9 цаг 14 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

15 цаг 54 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

16 цаг 9 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

16 цаг 9 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14