Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмаагийн онцлох 8 эшлэл

2018-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Зууны мэдээ” сонины  “Leader ships forum”  буланд Нийслэлийн  Зураг  төслийн  хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмааг урьж ярилцсан.  Түүний  ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.  

⇒Би 2000 онд хот төлөвлөлтийн архитектор мэргэжлээр төгссөн. Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, Ховдын Алтай сум, Багануур хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргаж зохиогчоор ажилласан.


⇒Улаанбаатар хот маань олон улсын хөгжилтэй хотуудын төвшинд хүрээгүй ч нүүдлийн ахуйн хэв шинжээ хадгалсан “Эсгий хот”-оос эдүгээ 1.4 сая  гаруй хүн амтай метрополитан хот болтлоо хөгжин, цэцэглэж байна. Хүн төрөлхтний түүхэн хөгжлөөс харахад аливаа хот, суурин газар төлөвлөлтгүйгээр хөгжинө гэж байдаггүй.


⇒Аливаа улс орны хувьд үндэсний аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ёстой. Тэгэхээр хотын тулгын чулууг тавьж байсан манай байгууллагын хувьд хотын хөгжлийг тодорхойлж, бодлогын баримт бичгийн нууцлалыг чандалж, иргэд олон нийтийг хөгжил рүү уриалсан зөв мэдээллээр хангах үүрэгтэйгээр ажиллаж байна.


⇒Хүн ба хотын амьдралын хэм, хэмнэл өөр байдаг. 20 жилийн дотор хүний амьдралын нэгэн үе өнгөрч, 5-6 түүнээс ч олон удаа солигдож болно. Харин хот байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэг­жүүлэхэд 10, 20 жил, түүнээс ч урт хугацаа шаарддаг. Үүнд төр, засгийн залгамж чанар онцгой үүрэгтэй.


⇒Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний гол утга учир нь хотын иж бүрэн хөгжлийн төлөвлөлтийн үндэслэл, концепц юм. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг анх шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 1954-1986 онд ЗХУ-ын мэргэжилтнүүдийн хүчээр боловсруулж, үүний дагуу орчин үеийн Улаанбаатар хот маань хөгжиж ирсэн.


⇒Зураг төслийн байгууллагын гол онцлог нь хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, зураг төслийг нийгмийн бүх давхаргын сайн сайхан байдлыг жигд хангахын төлөө зориулагддаг бүхий л салбарын мэргэжилтнүүдийн хамтын бүтээл юм.


⇒Ер нь хот байгуулалтын мэргэжилтний хомсдолд орсон өнөө цагт төрөөс энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Нийслэлийн Иргэдийн Хурлын дарга С.Амарсайхан Нийслэлийн зураг төс­лийн хүрээлэнг өөрчлөн, судалгаа шинжилгээний институт байгуулна гэсэн шийдвэр гаргасанд байгууллагын даргын хувьд талархаж байна.


⇒Хотын даргын яриад байгаа Яармаг руу хотын захиргааг нүүлгэх асуудал ерөнхийдөө 2020 оны төлөвлөгөөнд багтсан зүйл шүү дээ. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвийн хэсэгчилсэн ерөний төлөвлөгөөг манай байгууллага боловсруулж, Азийн хөгжлийн банк, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа.

 

Эх сурвалж:www.polit.mn

 
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

10 цаг 39 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

13 цаг 59 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 11 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 11 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 11 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин