Тархины долгионоор телевизээ удирдана

2018-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хүн төрөлхтөн зурагтаа алсын зайны удирдлагын тусламжтайгаар удирддаг цаг үе ард хоцрохоос гадна  музейд залрах цаг ойрхон болжээ. Учир нь  “Самсунг” компани хүн телевизийг удирдлагаар биш тархиныхаа долгионыг ашиглан удирдаж болох программ хангамжийг хөгжүүлж байгаа юм байна. “Прожект пойнт” гэж нэрлэсэн  энэ төслийн гол зорилго нь хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд туслах зорилготой гэнэ. Төслийг  Швейцарь дахь “Самсунг” компани Лаусан хотын политехникийн сургуулийн хиймэл эрхтэний төвтэй хамтран  боловсруулж байгаа ажээ. Энэ программыг хөгжүүлэгчид тархины долгионоор дамжуулан телевизээ удирддаг болсноор  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс  бусдын туслалцаагүйгээр  сувгаа солих, дууг нь багасгаж, нэмж чаддаг болно гэв. Одоогоор “Самсунг” компанийн энэ загвар нь телевизийг 64 мэдрэгч суулгасан малгайгаар дамжуулан нүднийхээ хөдөлгөөн, тархиныхаа долгионоор удирдаж үзэх гэсэн сувгаа сонгох туршилтыг хийж байна.  Мөн нүдээрээ удирдах боломжгүй хүмүүст зориулсан  өөр аргыг хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ талаар политехникийн сургуулийн хиймэл эрхтэний төвийн эрдэмтэн  Рикардо Чаварриага “Бид нэг цогц, ухаалаг технологийг бүтээж байна.  Гэхдээ хүнтэй харьцахад зориулагдсан технологийг бүтээж байгаагаа мартаж болохгүй” гэж онцлов. Түүнчлэн техник технологийн салбарт хийж байгаа том нээлт гэж болох одоогоор хөгжүүлж сайжруулж байгаа  энэ төслийг ирэх оны эхээр  Швейцарийн эмнэлгүүдэд  туршилтын журмаар ашиглаж эхэлнэ гэж программыг хөгжүүлэгчид итгэж байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн спортын түүхэнд монголоо мөнхөлсөн анхдагч

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншар

9 цаг 34 мин
13 төр улсыг төвхнүүлсэн Ши-Ань

Аливаа улс орон өөрийн гэсэн хэл, соёл, түүхийг өгүүлдэг.

9 цаг 39 мин
Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн.

9 цаг 44 мин
Монгол түмний ондоошил нь морин хуурын гайхамшиг

Морин хуур бол монголчуудын эртнээс дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалт хөгжмийн зэмсэг билээ.

9 цаг 49 мин
Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.

9 цаг 54 мин
Л.Галбаатар: Мэдээллийн ил тод байдлыг хатуу хязгаарласан хэвээр байна

“Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

9 цаг 59 мин
Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь

Олон нийтийн радио телевизийн тухай хууль 2005 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн.

10 цаг 4 мин
Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

23 цаг 31 мин
С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

С.Наранцогт: Оюутолгой төслийн ногдол ашиг 2036 оноос хуваарилагдана

23 цаг 35 мин
Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

Б.Жавхлан: Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа

23 цаг 42 мин