“Үдийн цай хүүхдийн өдрийн бүтээмжид нөлөөлдөг”

2018-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Хүүхдүүдэд үдийн цай өгдөг болсноор сургуулийн орчинд олон дэвшилтийг авчирсан. Хүүхдүүд өлсөх ядрах асуудал багассанаас гадна хичээлдээ ирэх дуртай, таслалт багассан гэсэн үзүүлэлт хүртэл байдаг. Хичээлийн цагаар өлсөхгүй байх нь сурагчдын хичээл ойлголт, сургалтын төвшинд хүртэл сайнаар нөлөөлдөг ажээ. Тэгвэл үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгох төслийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар санаачилж, боловсруулсан. Төслийг   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцжээ. Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нэг сурагчийн үдийн цай 600 төгрөг. Гэвч энэ мөнгө бүгд үдийн цай болж хүүхдүүдэд очдоггүй. Учир нь, сургуулиуд үдийн цайныхаа үйлдвэрлэлд төсвийнхөө нэг хэсгийг л зарцуулдаг ажээ. Харин энэ хууль батлагдсанаар энэ мөнгийг зөвхөн  хүүхдийн хоолонд зарцуулах аж. Чуул­ганы хуралдаанд оролц­сон гишүүдийн олонхи нь хуулийн төс­лийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж анхны хэлэл­цүү­лэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлээд байна.   ХЯТАД ХҮҮХДҮҮД ӨДӨРТ 4500 ТӨГРӨГИЙН ХООЛ ИДДЭГ   Тэгвэл олон улсын жишиг ямар байдаг вэ. Бидэнд хамгийн ойр Хятадын бага сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжээд 20 гаруй жил болж байна. Энд сургуулийн зэрэглэлээс хамаарч, үдийн цай нь харилцан адилгүй байдаг аж. Тэд өдөрт хоёр удаа хооллодог. Зарим сургууль хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдэд хөнгөн хоол, амттан өгдөг аж. Учир нь зарим хүүхэд өглөө цайгаа ууж амжихгүй ирэх тохиолдол бий. Тиймээс хичээл эхлэхээс өмнө цай өгөх нь хичээлийн явцад сайнаар нөлөөлдөг юм байна. Харин хичээлийн их завсарлагаанаар хүүхдүүд байнга махан төрлийн хоол иддэг. Үүнд тахиа, хонины махыг голчилдог аж. Нийт зардлыг төгрөгөөр бодвол 4500 төгрөг. Харин Харин Өмнөд Солонгосын сурагчдын нэг өдрийн үдийн цайны цэсэнд брокли, чинжүү, амталсан будаа, пүпү загасны шөл багтдаг ажээ. Солонгосчууд хүүхдийн хоол хүнсэнд эрүүл бүтээгдэхүүн сонгодгийг эндээс харж болно. Харин ОХУ-д сурагчдын хоолны нэмэлт зардлыг эцэг эхчүүд төлдөг аж. Учир нь хүүхдүүд хоолны цэсээ эцэг эхтэйгээ хамтарч гар­гаад сургуульдаа өг­дөг байна. Сонголт нь­ тогтсон үнээс давсан то­хиол­долд эцэг эхчүүд төл­дөг ажээ. Хүүхдүүд өөрс­дийн дуртай хоолоо сонгос­ноор хичээлийн идэвхи нэмэгдэж, сурлага хүртэл сайжирсан тухай багш нар ам сайтай байдаг гэнэ.   ХЭМЖЭЭ БОЛОН ОРЦ, СОНГОЛТЫГ НЬ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ   Үүнээс харахад өдрийн 600 төгрөгийн үдийн цай хаана ч хүрэхгүй. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс хамгийн багаар бодоход 1200 төгрөг байх ёстой гэж УИХ-ын гишүүн Б.Ундармаа онцолсон юм. Тэрээр “2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34.2 тэрбум төгрөг тусгасан. БСШУСЯ-аас “Үдийн цай” хөтөлбөрт тусгасан нэг хүүхдэд ногдох зардал болох 600 төгрөгийг 1200 төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвт  оруулсан ч хасагдсан байна” гэсэн юм. “Үдийн цай” хөтөлбөр хүүхдүүдээс гадна эцэг эхчүүдийн нуруун дээрээс нэг том ачааг хөнгөлөх юм. Энэ тухай зарим эцэг эх ямар байр суурьтай байгааг хүргэе. СХД-ийн иргэн Б.Баярсүрэн “Манай хүүхэд 76 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. Хичээл нь өдөр ордог учир өглөө өдөр өнжүүлэхэд хүргэж өгдөг. Өдрийн цайнд нь гурилан бүтээгдэхүүн үзэмний шүүс өгдөг юм билээ. Хэрэв махан хоолыг нь хангалттай өгдөг болчихвол ядахдаа л эцэг эхчүүд санаа амар ажлаа хийнэ” гэв. Баянзүрх дүүргийн иргэн Б.Алимаа “Манай хүүхэд 87 дугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Үдийн цайндаа ихэвчлэн гурилан бүтээгдэхүүн, бууз иддэг юм билээ. Үүний оронд шөл байвал зүгээр гэж боддог юм. Ялангуяа өвлийн улиралд эрүүл мэндэд хэрэгтэй аарц, чацаргана өгвөл зүгээр байна. Мөн хоолны хэмжээг нэмэх шаардлагатай. Нэг буузанд ямар ч хүүхэд цадахгүй шүү дээ.Үдийн цай хүүхдүүдийн өдрийн бүтээмжид нөлөөлдөг” гэсэн юм. Харин Баянгол дүүргийн иргэн Л.Өлзийбаяр “Манай хүүхэд 28 дугаар сургуульд сурдаг. Үдийн цайндаа цаддаггүй гэдэг. Тэгэхээр хэмжээ болон орц, сонголтыг нь нэмэх шаардлагатай. Үнэхээр төсөв санхүү хэцүү байвал үлдэгдэл мөнгийг нь эцэг эхээс нь авч болно шүү дээ. Мөнгийг нь өгөөд хүүхдээ эрүүл хооллоно гэвэл эцэг эхчүүд татгалзахгүй” гэв.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 5 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

8 цаг 8 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

9 цаг 20 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

9 цаг 54 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

16 цаг 34 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

16 цаг 49 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

16 цаг 49 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14