Ц.Намсрайн мэндэлсний 100 жилийн ой хийгээд номын хурим

2018-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.Баасансүрэнд нэрэмжит шагнал гардуулсны дараа.
Д.НАДМИД Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрайн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан шинэ номын нээлт хүндэтгэлийн ёслол “Улаанбаатар” ресторанд боллоо. Энэ үйл ажиллагааны нэг онцлог нь тун олон зочинтойдоо байсан гэж болно. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нам, төрийн ахмад ажилтан доктор Ц.Балхаажав, Сангийн сайд асан Д.Бямбажав, нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, зохиолч Д.Цэдэв, Т.Баасансүрэн нар болон Ц.Намсрай гуайг “Үнэн” сонины эрхлэгч байхад нь хамт ажиллаж байсан ахмад сэтгүүлчид, эрдэмтэн докторууд гээд олон хүн уригджээ. “Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Цэндийн Намсрай” нэртэй номын хуримын эхэнд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, судлаач Дожоогийн Цэдэв уг номын эмхэтгэгчийн хувьд Намсрайн амьдрал уран бүтээлийн тухай бэсрэг илтгэл хийж шинэ номын баринтгийг задлав. Тэр хэлэхдээ: -Ц.Намсрай бол төр, нийгмийн томоохон зүтгэлтэн төдийгүй гайхамшигтай сэтгэгч, орчуулагч, ховорхон тохиох сэтгүүлч байсан юм. Тэгснээрээ Монголын өдөр тутмын сонинг төлөвшүүлэх, бичлэгийн төрөл зүйлийг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны төвшинд авч үзэх асуудал чухал юм. Энэ үүднээс 750 хуудас бүхий номд өөр бусад номд ороогүй шинэ баримт, үүх түүхийг багтаасан юм. Тиймээс Монголын түүх, соёл, хэвлэл мэдээллийн хүрээнийхэн, судлаач эрдэмтэн мэргэдийн ширээний ном байж чадах болов уу гэж бодож байна гэсэн юм.
Ц.Намсрай агсны гэргий Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, охин Ардын жүжигчин Н.Сувд нар индэрт.
Ц.Намсрай гуайн хань Л.Цогзолмаа болон үр хүүхдүүд, ач зээ нар нь түүний төрсөн нутаг Баянхонгор аймгийн Жаргалант сумын дунд сургуулийг түүний нэрэмжит болгох ажлыг амжуулж тэнд гэрэлт хөшөөг нь сүндэрлүүлж 100 насны ойд нь бэлэг бариад байна. Цаашид тус сургуулиас их, дээд сургуульд элсэгчдийг ивээн тэтгэж байхаар болж байгаа тухай мэдээлэв. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрай нь гайхамшигтай сайн редактор байсан учир Монголын сэтгүүлчдийн байгууллага шилдэг редакторт олгодог  Ц.Намсрайн нэрэмжит шагналыг бий болгож өмнө нь гурван хүнд олгоод байгаа бол дөрөв дэхийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэнд олгосныг энэ үеэр гардуулсан юм. Номын хурим дээр үг хэлсэн хүмүүс Ц.Намсрай гэдэг хүн өндөр мэдлэг, чадвартайгаас гадна гэгээлэг хийгээд бурханлиг хүн байсан гэдгийг дурсаж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

11 цаг 25 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

14 цаг 45 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 57 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 57 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 57 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин