“Будаач будаач гэхээр сахлаа будав” буюу мухар сүсэгтэхийг болих тухай

2018-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
XXI зууны Монгол Улсын иргэн таны мал, амьт­наас ялгарах гол шинж нь шашин, мухар сүсэг хоёрын ялгааг заавал мэ­дэж байх ёстой явдал юм. Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж иржээ. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог Х 4000 жил, И 3670 жил, З 3000 жил, Б 2545 жил, Х 2000 жил, И 1521 жил, Б 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна. Өнөөдөр дэлхий ний­тээр өөрийн гэсэн тодорхой бур­хантай, тогтсон зар­чимтай, үнэт зүйлтэй сүсэг бишрэлийг шашин гэнэ. Харин ийм зүйлгүй сүсэг бишрэлийг мухар сүсэг хэмээн цээрлэдэг. Гол гурван шашин болох Буддын шашныг Будда, Исламын шашныг Мухам­мед, Христийн шашныг Есүс гэдэг хүн бүтээсэн. Тэдний бусдаас ялгагдах гол онцлог нь хүн яагаад нас бардаг вэ, яагаад муу зүйлийг хийгээд байна вэ гэдгийн учгийг тайлж сургаал номлолоо айлдсан  хүмүүс юм. Ямар ч шашны хамгийн гол сургааль бол нүгэл хийж болохгүй буян буюу бусдад хэрэгтэй зүйл хий гэдэг. Буян хийгээд дараагийн амьдралдаа сайн төрлийг олж төрөх нь шашны гол зорилго. Иймээс нийгэм эрүүл оршин тогтнож, хүмүүсийн харилцаа худал хуурмаг байх, бие биедээ муу зүйл хийхээс шашин сэр­гийлдэг. Иймээс ямар ч улсын бие даасан бай­дал болоод, эрүүл оршин тогтноход шашин чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Харамсалтай нь эдгээр шашин нь маш олон урсгалтай болж бүр хоорондоо дайсагнаж байдаг нь нэн харамсалтай. Шашныг мухар сүсэг мэтээр шүтвэл Ази, Африкийн зарим орон шиг өөрийгөө үнэгүйдүүлж бусдыг хоосон шүтэх болно. Мөн лалын шашинт зарим улсууд шиг шашин, итгэл үнэмшил нэрийн дор аллага үйлддэг болно. Үнэндээ хүмүүсийн итгэл үнэмшлийг ашиглаж өөрийн увайгүй үйлдлээ хэрэгжүүлнэ гэдэг хамгийн том нүгэл гэлтэй. Шашны бас нэг ач холбогдол нь  чухамхүү сүм хийдүүдээс шинжлэх ухаан үүсч их сургуулиуд байгуулагдсанаар хүн төрөлхтөн орчин үеийн хөгжил дэвшилд хүрсэн явдал юм.  Өнөөдөр монголчууд дэлхийн гол гурван шашин болох Буддын, Загалмайн буюу Христийн, Исламын ша­шинг гурвууланг нь шүтэж байна. Ерөнхий сайдын хэлс­нээр монголчууд түү­хэндээ шашин болон үн­дэстний мөргөлдөөн гар­гаж байгаагүй цөөн үн­дэстний нэг билээ. Буддын шашинд муу, сайн өдөр, цаг гэж байдаггүй. Манайд  ирсэн Дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам сүсэгтэн олонд  “Би ийм юм байдгийг мэдэхгүй” гэж хариулж байсан. Иймээс ядаж сонин, радио, телевизээр зурхай гэдэг мухар сүсгийг нийтлэж, нэвтрүүлэхийг хуулиар хоригломоор байна. Учир нь тэнэг байж бололгүй яахав. Харин тэнэг гэдгээ бүгдээрээ нийлж  бүх мэдээллийн хэрэгслээр албан ёсоор, байнга зарлаад баймааргүй байна. Энэ нь  буруу өдөр нүүж, хоосрох өдөр үсээ засуулж, зүгээ зөв гаргахгүй замд гарч, өнцөгдсөн суудлаа бүх насаараа огт засуулахгүй бүр тэрс жилтэй хүнтэй гэрлэн дашням, балжиннямгүй өдөр хуримладаг хүмүүс яагаад хөгжингүй улс байгуулж, иргэд нь биднээс урт наслаж, удаан  жаргаад байдаг юм бол гэдгийг ганц удаа ч гэсэн бодоод үз гэсэн үг. “Будаач будаач гэхээр сахлаа будав” гэх өвгөдийн үлдээсэн үг  онгиргон, бодолгүй явснаас алив юмны хэмжээг хэтрүүлж, утгыг нь алдагдуулахыг хэлж байгаа билээ. Буддист, буддист гэхээр Буддын сургаалиас хальж, мухар сүсэгтэн болов бид. Уг нь “Санаа сайн бол заяа сайн” гэсэн өвгөдийн үгэнд Буддын шашин бүтнээрээ багтдаг билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

11 цаг 25 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

14 цаг 45 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 57 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 57 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 57 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин