Х.Буянжаргал: Жолоочийн 80 саяын эмчилгээний төлбөрт Хятад компани туслахгүй гэсэн

2018-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Энэ сарын 9-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутаг дахь Ухаа худаг уурхайгаас Гашуун Сухайт хилийн боомтын чиглэлийн замын 145 дахь км-т нүүрс тээвэрлэж явсан жолоочийн кабинд гал гарч 97 хувийн түлэгдэлтэй гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Энэ талаар Монголын Эрчим хүч, Геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийхдээ “Хэргийн талаар онцгой байдал, цагдаа гээд төрийн зүгээс хэн ч ам нээхгүй байна. Одоогийн байдлаар арьс нөхөх эмчилгээнд 70-80 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа боловч хохирогчийн ажилладаг Хятад эзэдтэй “Омог цагаан шонхор” ХХК компанийн төлөөллүүд ар гэрийнхэнтэй уулзахдаа мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлэх боломжгүй гэж хэлсэн. ХАБЭА тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар осол гаргасан компани энэ ажилтны эмчилгээний бүх зардлыг гаргах хуультай. Иймд Монголын хуулийг мөрдөхгүй байгаа энэхүү компанид хариуцлага тооцох ёстой гэдгийг хатуу анхааруулж шаардлага хүргүүлж байна” гэлээ. Монголын Эрчим хүч, Геологи Уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал “Чингис хааны мэндэлсэн өдрийг энэ сарын 8-9 нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн гэвч энэ өдрүүдэд Монголын ард түмнийг тэжээн тэтгэдэг Уул уурхайн салбарын уурхайчин, жолооч нар тасралтгүй ажиллаж байсан. Жолооч “Д” нь Өмнөговь аймгийн Гашуун Сухайт чиглэлийн 145 дахь км-ийн замд осолд өртсөн. Энэ осол юунаас болж гарсныг Онцгой байдлаас галын шинжээчийн дүгнэлт гаргах ёстой. Гэтэл Өмнөговь аймгийн ОБЕГ-ынхан ослын газарт очоогүй хоёр хоногийн дараа биднээс тийм осол гарсан юм уу гэж асуусан. Монголын төр ямархуу байдалтай ажиллаж байна. Цагдаагийн байгууллага яагаад ард түмэнд мэдээлэл өгөхгүй байна. Эрдэнэт хүний амь нас эрстэхэд хүрч одоогоор ухаангүй шоконд орчихсон хэвтэж байна. Оюу толгойн ХХК–ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх багийнхан байгаагүй бол тэр хүн тэндээ амь эрстэх байсан. Түүний амийг аварч хүчил төрөгчөөр амьсгалуулж зардлынх нь 50 хувийг гарган онгоцоор тээвэрлүүлж эмчилгээнд оруулсан. Түүний ажиллаж байсан “Омог цагаан шонхор” хэмээх Хятад эзэнтэй компани өдөрт 370 автомашинаар нүүрс тээвэрлэлт хийж байна. ХАБЭА хуульд заасан ажил олгогчийнхоо үүргийг биелүүлэхгүй ар гэрт нэг ч төгрөг олгохгүй гэсэн. Энэ хүн 1-8 насны гурван хүүхэдтэй одоо амь нас нь аюулд орчихлоо. Монгол хүний амь нас Хятад эздийн өмнө үнэгүйдсэн үү гэдгийг би Монголын төрөөс асуумаар байна. Иймээс энэ компанийн нүүрс тээвэрлэх эрхийг зогсоож хохирлыг барагдуулахыг Монголын эрчим хүч Геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоо Монголын төрөөс шаардаж байна” хэмээн хэллээ. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

11 цаг 25 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

14 цаг 45 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 57 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 57 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 57 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин