Д.Хаянхярваа: Парламентыг тараах эрх УИХ-аас байгуулдаг Засгийн газарт байхгүй

2018-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандан шаардлага хүргүүлж байна. Шаардлага хүргүүлэх болсон шалтгаан нь ЖДҮХС-гаас зээл авсан гэх дуулиантай холбоотой гэлээ.  Д.Хаянхярваа "Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан тойрсон дуулиан нийгмийг бухимдалд хүргэж байна. Гэтэл энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай намын удирдлагуудад байх шиг байна. Яагаад өнөөдөр нийгмийг бухимдуулж байгаа энэ асуудалд нам дуугарахгүй байна вэ, яагаад Ерөнхий сайд дуугарахгүй байна вэ. Нийгэмд үүсээд байгаа асуудлаар Ерөнхий сайд тодорхой арга хэмжээ авах ёстой. Намайг Ерөнхий сайдтай зөрчилдөж байна. Засгийн газраа авах гэж байна гэсэн яриа гаргаж байна. Би намын даргатай зөрчилдөөгүй. Би намын даргад юм хэлээгүй. Би Ерөнхий сайдыг ил тод шүүмжилсэн. Ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл, бид зөв шүүмжилж байж энэ алдаа оноогоо ярилцах ёстой. Ерөнхий сайд чуулган дээр болон бүлгийн хуралдаан дээр болчимгүй үйлдэл олон удаа хэлсэн. Ерөнхий сайд "Би өнөөдөр болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ, УИХ-ыг тараана” гэж яриад байна. УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас байгуулдаг Засгийн газарт байхгүй. Жижиг дунд үйлдвэрийн дуулианыг улс төрийн хийрхэл болон Үндсэн хуулийн зөрчлөөр дарна гэж байхгүй. Сүүлдээ Д.Хаянхярваа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг хаацайлаад засгийг огцруулах гэж байна гээд байгаа. МАН-ыг ард түмэн сонгохдоо УИХ-аа тарааж тогло, засаг төрөө бусниулж тогло гээгүй. Бидэнд тамирдсан эдийн засгаа сэргээ, шударга ёсыг тогтоо, зарчимтай ажилла, ард түмнийхээ төлөө ажилла гэсэн даалгавар өгсөн. Тиймээс л энэ бүхнийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардана. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт  хандаж, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага хүлээлгэх, УИХ-ын гишүүдийн ёс зүйн хороогоор оруулж, хууль хяналтынханд шилжүүлэх, Засгийн газрын гишүүдийг болон нэр холбогдсон намын удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлж байна. Надад М.Энхболд, У.Хүрэлсүх хоёртой тэрсэлдсэн юм байхгүй” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn 
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 4 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

15 цаг 25 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

20 цаг 37 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

20 цаг 37 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

20 цаг 37 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин