Европын эрэлхэг орос баатар: Тургеневыг бид ямраар мэдэх билээ?

2018-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ ОХУ-д энэ жил зохиолч Иван Сергеевич Тургеневийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ. Ойн хүрээнд олон арга хэмжээ болж байгаа бөгөөд зохиолчийн хөшөөг Москвад босгож, үзэсгэлэн гаргаж, уран бүтээлийг нь судлан шинжилсэн эрдэмтэн судлаачдын бүтээл олны хүртээл болж байна. Мөн БНХАУ-д гэхэд л Иван Сергеевич Тургеневийн шүлгийн түүвэр хятад хэлээр хэвлэгдэн гарчээ. Москва дахь Тургеневын нийгэмлэгийн дарга Татьяна КОРОБКИНА-гийн бичсэнийг орчуулан уншигчдадаа хүргэж байна.  

***        ***        ***

Олон арван жилийн турш Тургеневын дүр төрхийг ангийн буу үүрч хээр талаар алхсан Мцен хушууны газрын эзэн, “Анчны тэмдэглэл”-ийн зохиогч, хамжлагын эрхийн төлөө тэмцэгч, XIX зууны дунд үеийн Орос орны нийгэм-улс төрийн тэмцэлд идэвхтэй оролцогч гэдгээр нь зохиож бүтээсээр ирсэн. Нутаг нэгт олон хүн түүнийг Орлов мужийнхаа хил хязгаараас хэзээ ч “хол гарч чадаагүй” хэмээн төсөөлдөг.   Ийм л дүр төрхтэйгөөр түүний төрөлх эдлэн газар болох Спасское-Лутовиновог зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэх төв болгох санаа төрсөн байсан. Ойн өмнө дурсгалын музейн гол орон сууцны барилгыг сэргээн засварлах ажлыг дуусгаж амжаагүй болохоор бүх зүйл санаснаар болсонгүй. Тургенев амьдралынхаа тэн хагасаас илүүг эх нутгаасаа алсад, гол төлөв Герман, Францад өнгөрүүлснийг, Европын соёлын элитэд нэвтэрч, оросын уран зохиолыг XIX-ХХ зууны европын уран зохиол дунд тэргүүлэх байр эзлэхэд тус дэм болсныг, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн анхны орос зохиолч байсныг ойшоож анзаарахгүй байж болох байсан, үнэхээр ч он удаан жилийн турш үүнийг анзаарч ойшоогоогүй. Тэрээр даян дэлхийд түгсэн нэр алдраараа өөрийг нь ардаа орхисон Толстой, Достоевский, Чехов нарын Баруунд гарах замыг нь зассан билээ. Түүнийг бүх тивийн олон улс оронд дурсан санаж, зохиол бүтээлийг нь орчуулан хөрвүүлж, хэвлэн нийтэлж, судлан шинжилж байна. Мэдээлэл ил тод нээлттэй болсон орчин цагийн дэлхий ертөнцөд эдгээр бүх баримт сэлтийг нууж дарагдуулах боломжгүй болжээ. Тэр цаг мөчид Тургенев бол Европ дахь “орос соёлын төлөөлөгч”, “орос ертөнцийн” төлөөлөл, дэлхий дахинд орос хэлийг түгээж дэлгэрүүлэх явдлыг амьдралынхаа үйл хэрэг болгосон оросын үндсэрхэг үзэлтэн мөн гэсэн үзэл санаа дэвших болсон. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам Тургенев бол Европ дахь оросын тагнуулын суурин төлөөлөгч байсан, 500 (!) агент бүхий тагнуулын сүлжээг тэргүүлж байсан хэмээх бодол санааг олон нийтийн ухамсарт цацах болсон. Зохиолчийн хэн болох, намтар түүхийг нь мэдэх хэний ч хувьд энэ санаа бодол (ямар ч нотолгоогүй) хий хоосон утга учиргүй зүйл гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр орчин цагийн дэлхий ертөнцөд Тургенев ер нь юу болж таарах вэ? Зохиолчийн зохиол бүтээлийг шинжилж судалдаг, түүний уран зохиол, дурсамжийн өвийг хадгалж яваа, Орос орон, хилийн чанад дахь түүний ажил амьдралын нөхцөл байдлыг илүү сайн гадарладаг хүмүүсийн хувьд бол Тургенев эрхэм сайн чанар болон нэр төр, өгөөмөр сэтгэл, өндөр боловсрол хүмүүжил, гүнзгий атлаа маш нарийн сэтгэж бодох чадвар, уран зохиол, соёлд зориулсан урт удаан амьдрал, бодит амьдрал дээр “тургеневийн эмэгтэй” хэмээн нэрлэгдсэн бүхэл бүтэн үзэгдлийг төрүүлж буй болгосон “Эмэгтэй” хүнд хандах гүн хүндэтгэл зэргийг өөртөө хослуулан шингээсэн оросын агуу их зохиолч, оросын ард түмний шилдэг төлөөлөгч (өнөө цагийн гадаадынхны нүдээр тэр үнэхээр тийм байсан) мөн. Энэ бүгдийн зэрэгцээ Тургенев “эцэг ба хүүхдүүд”, “нигилизм”, “хаврын ус” (“вешние воды”), “анхны хайр” гэх зэрэг ухагдахууныг шинээр бий болгосон билээ. Мөн тэрээр Европ дахь орос үндэстний анхны бүлгийг үүсгэн байгуулагч байсан. Европт түүнийг зөвхөн зохиолч төдийгүй нийгмийн зүтгэлтэн хэмээн хүлээн зөвшөөрдөг байсан бөгөөд оросын нийгэм ч амьдралынх нь төгсгөлд түүнтэй эвлэрсэн. Тургенев үзэсгэлэнт хатагтай, франц дуучин Полина Виардогийн төлөө баатар эрийн ёсоор зүтгэсэн түүх өнөө цагийнхны сонирхлыг байнга татсаар байна. Социологийн санал асуулгаар хайр сэтгэлийн тухай түүний "Ася" тууж залуучуудын дунд хамгийн их дэлгэрсэн зохиол ажээ. Тургеневийн нууцлаг туужууд, тэдний дундаас хайр сэтгэлийн хачин сониныг өгүүлсэн “Клара Милич” тууж дунд сургуулийн хөтөлбөрт уламжлал ёсоор ордог зохиолуудыг хойш тавихад хүргэсэн, магадгүй үүнийг эргэж харах цаг болсон ч байж мэдэх юм. Жүжгийн зохиолчдын дунд Тургенев өнөөдөр оросын тайзнаа хамгийн нэр цуутай нэгэн байсаар байна. Орос орон даяар театруудад түүний зохиол бүтээлээр найруулан тавьсан жүжгүүдийг тоглож байгаа бөгөөд зөвхөн Москвагийн театруудын зарлалд гуч орчим бүтээл байна. Энэ бүхэн зөвхөн дан ганц түүний мэндэлсний ойд зориулсан үйл хэрэг биш юм. Тургеневт өөрт нь, түүний амьдрал, уран бүтээлд өнөөгийн хүмүүст дутагддаг, үгүйлэн санагалзах ямар нэг зүйл чухал байдаг юм. Тэр нь чухам юу юм бол? Түүний зохиол бүтээлийг уншиж, орчин цагийн ямар гоё орос хэлээр зохиолоо бичсэнийг нь гайхширсан хэн боловч дээрх асуултад өөрөө хариулж болох юм. Энэ бүгдээс гадна бид бүгдээрээ ярьж харилцаж байгаа, бурхны авралаар цаашдаа ч өнө удаан хугацааны туршид ярьж харилцах үргэлжилсэн үгийн хэл яриаг Тургенев л зохиосон гэдэгт эргэлзэж гайхахын учир юун билээ? Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 3 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

15 цаг 23 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

20 цаг 35 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

20 цаг 35 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

20 цаг 35 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин