Мал, амьтны сэг зэм устгах төхөөрөмж Монголд нийлүүлэхээр тохиролцов

2018-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Новосибирскийн шинжилгээний "Сенгикс" компани мал, амьтны сэг зэм устгах тусгай төхөөрөмжийг Монголд нийлүүлэхээр тохиролцжээ. Новосибирскт болж байгаа инновац-хөрөнгө оруулалтын “Азийн уулзалт” XIV форумын хүрээнд холбогдох хэлэлцээрт талууд гарын үсэг зурсан хэмээн Новосибирскийн захирагчийн ажлын албаны аж үйлдвэр, инновац, хөрөнгө оруулалтын газрын дарга Александр Люлько өнгөрсөн баасан гарагт ТАСС агентлагт мэдээлжээ. "Монгол-Оросын худалдааны танхим, Новосибирскийн шинжилгээний "Сенгикс" компани үхсэн малын сэг зэмийг дулааны аргаар устгах төхөөрөмж (инсинератор-крематор)-ийг нийлүүлэхээр тохиролцлоо” хэмээн Люлько өгүүлжээ. Малын тоо толгой 70 саяд хүрч байгаа Монголын хувьд энэ бол онцгой чухал хэмээн тэрээр тайлбарлав. Нийлүүлэх хэмжээ, хугацааг хожим тохиролцох юм байна. Лаос, Камбож, Энэтхэг, Хятадын төлөөлөгчид оролцсон Новосибирскийн инновац-хөрөнгө оруулалтын XIV форум арваннэгдүгээр сарын 8-9- нд Новосибирск хотноо болж өнгөрчээ. Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, инновацийн үйл ажиллагааг дэмжих, Сибирийн бүс нутгийн эдийн засгийн хүчин чадлыг сонирхох явдлыг дээшлүүлэх зорилгоор уг форумыг зохион байгуулдаг ажээ. Эх сурвалж: www.polit.mn
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

4 цаг 45 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

4 цаг 45 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

4 цаг 45 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

22 цаг 48 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06