Чингис хааны тухай удирдагч нар юу гэж дүгнэв?

2018-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Чингис хааны тухай эрдэмтэд олон төрлийн судалгаа явуулж өөр өөрсдийн дүгнэлтийг танилцуулсан байдаг.  Тэгвэл олон улсад удирдагчид болон эрдэмтэд хэрхэн  тэмдэглэснийг хүргэж байна. Ромын элч Плано Карпини: -Чингис хааны удирдлага дор дайн дажин, хэрүүл тэмцэл… намжин, дээрэм тонуул, хулгай үлэмж хэмжээгээр багассан. Тийм учраас монголчууд эд баялгаа хадгалдаг гэр, тэргээ түгждэг ч үгүй, цоожилдог ч үгүй гэжээ.  Тэр Европ тивд монголчуудын мэдээллийг хүргэдэг, монгол ирсэн анхны барууны хүн байжээ. Персийн түүхч Жужжани Жүвэйни нар: -Газар хэвтэж байгаа ташуурыг ч эзнээс нь өөр хэн ч авч зүрхэлдэггүй болсон түүх нь Чингис хаанаас эхтэй.  -Чингис хаан завхайрал, хулгай зэрэг шившигт заншлыг монголчуудын дунд устгасан. Германы судлаач П.Рачневский: -Чингис хаан бие хүнийхээ хувьд хүч чадал, зориг эрмэлзлийг чанд сахилгатай нэгтгэн билэг ухаандаа захируулсан нэгэн байсан. Хувийн амьдралдаа тэр зүрхний анд, халамжит эцэг байж, машид энгийн, ёс суртахууныг дээдэлдэг хүн байсан бол Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдөх, хууль сахихыг шаарддаг цэгц удирдагч байлаа” хэмээн тодорхойлсон. Чингис хаан улсыг ард түмний билиг сургаал болон хуулиар л удирдах ёстойг сануулан захидаг байлаа гэжээ. Рачневский "Чингис хаан ба түүний амьдрал өв” ном гаргаж байв. Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак: -Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монголын энх амгалан-pax mongolicа юм. Энэ энх амгалан үе нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон гол хүчин зүйл болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг.  Австри улсын ерөнхийлөгч асан Хайнц Фишер: -Миний бодлоор цэрэг дайны ололтоос ч илүү чухал зүйл бол өнөөгийн хэмжүүрээр ч шинэлэг хэмээн үзэж болох XIII зууны Монголын Эзэнт гүрний засаглал болно. Бараг Чингис хаантай нэгэн цаг үед Ромын герман үндэстний эзэнт гүрний хаан Кайзер Фридрих Итали, Германы нутагт орчин цагийн, үр нөлөөтэй засаг захиргааг байгуулсан юм. Ер нь үр өгөөжтэй, сайн зохион байгуулалт бүхий засаглал нь аливаа амжилт дагуулсан бодлого, сайн сайхан амьдрал хийгээд дэвшил хөгжлийн суурь үндэс болдог. Азербайжан Улсын ерөнхийлөгч асан Ильхам Алиев: -Санаанд багтамгүй асар богино хугацаанд Чингис хааны байгуулсан Эзэнт гүрэн дэлхийн улстөрийн газрын зургийг үндсээр нь өөрчилсөн юм. Тэрээр хүчирхэг цэргийн зохион байгуулалт, харилцаа холбооны систем бүхий улстөрийн цогц бүтцийг байгуулж чадсан юм. Чингис хааны үндэс суурийг нь тавьсан Монголын хууль цааз бол тэр үеийн ёс зүйн хэм хэмжээг илэрхийлж байсан бөгөөд эзэнт гүрнийг удирдан зохион байгуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн билээ” гэж онцолсон байна. Болгар улсын Ерөнхийлөгч асан Георги Пьрванов: -Найман зууны тэртээ Монголын овог аймгуудыг нэгтгэж, нэгдсэн төр улсыг байгуулснаар монгол үндэстэн бүрэлдэн бий болсон нь онцгой ач холбогдолтой юм. Энэхүү үндэстэн нь цаашдаа Чингис хааны байгуулсан хязгааргүй Эзэнт гүрний гол цөм нь болсон билээ. Энэ бүхний гол гавьяа өнөөдрийг хүртэл дэлхий дахины хамгийн суут монгол хүн Чингис хаанд ногдох учиртай.Чингис хаан зөвхөн Монголын төрт улсыг үүсгэн байгуулаад зогсоогүй тэрхүү улс орныг хөгжүүлэх хууль дүрэм, зохион байгуулалтыг бий болгосон юм” гэж үнэлээд Болгарын монголч эрдэмтэн, профессор, Александр Федотовын 1990 онд болгар хэлээр орчуулсан "Монголын нууц товчоо” хэмээх 1240 онд зохиогдсон бүтээлээс Чингис хааны амьдралтай болгар хүмүүс танилцсан юм хэмээн дурьджээ. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 4 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

15 цаг 24 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

20 цаг 36 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

20 цаг 36 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

20 цаг 36 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин