Тойм: УИХ Б.Батзоригийг огцруулж, гишүүнээс түдгэлзүүлсэнгүй

2018-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн нөхцөл байдал нэлээд сонирхолтой өрнөлөө.  ЖДҮХС-гаас зээл авсан Төрийн өндөр албан тушаалтнууд тодорсоор.  Эхнээс нь хариуцлага хүлээлгэж эхлэв.  УИХ хоёр удаа хуралдаж, сайдыг огцруулах гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн.  Ийнхүү өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

У.Хүрэлсүх:Өөрчлөлт шинэчлэл хийж чадахгүй бол өөрөө огцорно

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг өнгөрөгч долоо хоногийн мягмар гаригт хэлэлцлээ. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар огцрууллаа.   Энэ удаагийн чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, гишүүдийн сонирхсон асуудалд хариулсан.  Тэрээр "Би шинэчлэл хийхийн төлөө явж байна.  Удахгүй намын гишүүдээсээ, ард түмнээсээ тусламж хүснэ.  Тэгээд өөрчлөлт хийж, чадахгүй бол өөрөө огцорно" хэмээн чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Ийнхүү Батжаргалын Батзориг нь үүрэг ажлаа өгснөөр Ардын засгийн газар хоёр дахь сайдаа явуулж байна.

М.Энх-Амгалан:Шударга ёсыг энэ танхимаас эхлэх учиртай

УИХ-ын чуулганы лхагва гаригийн хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.  Гэсэн эрх баригчид Б.Батзоригийг хамгаалж үлдэв. УИХ-ын гишүүн улсын мөнгийг хувьдаа зувчуулсан талаарх Улсын ерөнхий прокурорын барьж орж ирсэн баримтыг 76 гишүүн тоож авч үзсэнгүй. Харин оронд нь шударга ёс нэхсэн хууль хяналтын байгууллага руу давшилсаар байгаад л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг бүрэлдэхүүнээрээ унагаж орхив. Чуулганы танхимд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой. Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсийг яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр шүү. Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Шийдвэр гаргасан хүн шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байна. Энэ шударга ёс юм уу” гэж хатуухан хэлсэн. Гэвч парламент Б.Батзориг гишүүнийг  “дан дээлтэй” нь  үлдээсэн.

ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор дахин хоёр албан тушаалтанг саатууллаа

ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа. Уг асуудалтай холбоотойгоор АТГ-аас дахин  баривчлах ажиллагаа явуулжээ.   Тодруулбал, тус  сангийн орлогч дарга Б, холбогдох албан тушаалтан Н нарыг  /11.06/ Чингисхаан нисэх онгоцны буудал дээрээс саатуулжээ.  Тэд  Турк улсад албан ажилтай явсан бөгөөд эх орондоо газардаад байхад нь ийнхүү баривчилсан бололтой.   АТГ-аас өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат баривчлан шалгаж байгаа билээ.

Чингис хааны мэндэлсэн өдөр тохиов

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд “Монгол бахархлын өдөр” нь жил бүр өөр, өөр тохиож байгаа бөгөөд өнөө жилийн “Монгол бахархлын өдөр” өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт тохиолоо.   Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолд УИХ-н дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцон хүндэтгэл үзүүлэв. Мөн Буянт-Ухаа цогцолборт хүчит 128 бөхийн барилдаан болсон.  Ерөнхийлөгч энэ үеэр "Та бид өнөөдөр олны хандив, төрийн хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөндөө үндэсний бөхөө барилдуулж чадахгүйд хүрээд буй. Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын санхүүжилтэд шаардагдаж асан 1.1 тэрбум төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төсвөөс гаргаж, төрийн өмчит компаниуд 142 сая төгрөг хандивлажээ. Үлдсэн нь иргэд, бөх сонирхогчдын хандиваар санхүүжигдсэн жинхэнэ утгаараа олон нийтийн хөрөнгө оруулалттай байгууламж юм. Гэтэл харамсалтай нь цөөн хэдэн хүн хувийн өмч мэт эзэмшиж, ашиглаж, дураар авирлаж ирсэн бөгөөд одоо бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулан хувааж, үйл ажиллагааг нь гацаасан байна.Энэ үл бүтэх явдлын угт өнөөх л хуулийн засаглалыг үл тоомсорлодог, хэсэг бүлэг хүний явцуу эрх ашигт хөтлөгддөг гажуудал, завхрал байгаа. Чингис хааны зарчим, түүний үзэл санааны үүднээс бол энэ нь хуулийн хатуу цээрлэл хүртэх ёстой гэмт үйлдэл мөнөөс мөн билээ. Улс төрийн тогтолцооны ялзрал, гажуудал нь нийгэмд энэ мэт урхаг уршгийг тарьсаар байна. Нэн даруй эрс шинэчлэл хийх шаардлагатай болоод байгааг олон нийт ч мэдэрч, мөн биднээс шаардаж байна” гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

11 цаг 40 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

12 цаг 57 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

13 цаг 8 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

13 цаг 10 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

13 цаг 51 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

13 цаг 52 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

15 цаг 26 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

19 цаг 19 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

20 цаг 4 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

22 цаг 53 мин