Биеийн алчуур ашиглан турах япон эмчийн арга

2018-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х. Оюунболд Турах тухай асуудал магадгүй хүн төрөлхний мөнхийн сэдэв байх.  Тэдний ихэнх нь зун дууссаны дараа жилийн энэ үед  илүүдэл жингээсээ салахын тулд фитнесст явж эхлэх нь бий.  Гэхдээ илүүдэл жин, гүзээнээсээ ангижирч, түүнийг мартахад чинь зөвхөн нэг алчуур хэрэгтэй гэж зөвлөвөл танд ямар санагдаж байна.  Энэ аргыг Японы эмч Тошики Фукуцужи 10 жилийн өмнө нээсэн.  Харин сүүлийн жилүүдэд энэ турах  аргыг  хэрэгжүүлж байгаа бөгөөд нийтийн цахим сүлжээний ачаар олон шавьтай болсон байна. Үүнээс гадна фитнессээр хичээллэгч хүмүүст нөлөөлж эхэлжээ. Энэ аргыг хэрэгжүүлснээр их хүч гаргалгүйгээр бэлхүүсээрээ гурван сантиметр турж болох юм байна. Үүний тулд фитнесс, тураах төв рүү явах шаардлагагүй. Зөвхөн биений алчуур, олс эсвэл резин болон гудастай байхад хангалттай. Хэрэв энэ аргыг өдөр бүр хийж хэрэгжүүлж чадвал богино хугацаанд үр дүнгийг нь харж болно. -Биеийн алчуураа гулууз хэлбэрээр 40 сантиметрийн урттай ,7-10 сантиметрийн диаметрийн өргөнтэй хүйснийхээ харалдаа нуруундаа тавьж болохоор хуйлах хэрэгтэй. Дараа нь алчуураа олс эсвэл резинээрээ дахин задраахгүйн тулд уяна. - Дээшээ харж хэвтээд алчуураа бүсэлхий нурууныхаа доогуур хийж тавина. Гараа толгойгоо давуулж, өвдгөө нийлүүлэхгүйгээр хөлөө жийнэ. -Толгойгоо дээгүүрээ  гарына алгаа дотогш нь харуулан давуулан сунгасан гарынхаа чигчий хурууг нийлүүлнэ.  Хөлөө мөрний хэмжээтэй зай авч хөлийн эрхий хуруу, өсгийн хоорондын зай 20-25 сантиметрийн зайтай байх ёстой. -Харин одоо яг энэ байрлалдаа таван минутын турш хамраараа амьсгалж гэдсээ чангалах хэрэгтэй. Дасгалаа хийж дуусгаад огцом босч болохгүй. Учир нь дасгалын дараа бүх бие чинь хөндүүр болсон байх учраас алчуураа аваад аажуухан босох ёстой юм байна. Энэ аргыг хэрэглэснээр тураад зогсохгүй  нурууны яс чинь бэхжиж,тэгшхэн болох ажээ. Хамгийн гол нь энэ дасгалаа хийхдээ  зөв хийх хэрэгтэй юм байна. Эх сурвалж: www.polit.mn  
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 3 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

15 цаг 23 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

20 цаг 35 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

20 цаг 35 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

20 цаг 35 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин