Эшлэл: Ерөнхийлөгч Чингис хааны тухай юу хэлэв

2018-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Монгол бахархлын өдөр, Чингис хааны мэндэлсний 856 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Буянт-Ухаа спорт ордонд боллоо.  Хүчит бөхийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.  Түүний хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.  
-Монгол бидний бахархал, дээд тэнгэрээс заяат Эзэн Богд Чингис хаан бээр билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн  билээ. Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдөр болж байна.
 
-Богд эзэн болбоос удирдагч хүн ямар байх ёстойг биеэр үлгэрлэсэн, төрийг удирдахуйн жишиг дуурайл болсон сод манлайлагч байсан учраас үеийн үед дурсагдах их алдрын үрийг тарьжээ
 
-Дэлхийн олон нийт түүнийг мянганы суут хүнээр тодруулсныг бид бүгд мэднэ. 2011 онд АНУ-ын Карнегийн хүрээлэн өөрсдийн судалгаанд үндэслэн Чингис хааныг “түүхэнд тодорсон удирдагч” хэмээн зарлаж байсан билээ. Монголд төдийгүй дэлхий дахинаа найман зууны туршид нэр алдар нь дуурссан аугаа удирдагч эзэн богд Чингис хаанаас минь өөр бий билүү. Богд эзэн болбоос удирдагч хүн ямар байх ёстойг биеэр үлгэрлэсэн, төрийг удирдахуйн жишиг дуурайл болсон сод манлайлагч байсан учраас үеийн үед дурсагдах их алдрын үрийг тарьжээ.
 
-Чингис хаан бие хүнийхээ хувьд хүч чадал, зориг эрмэлзлийг чанд сахилгатай нэгтгэн билэг ухаандаа захируулсан нэгэн байсан. Хувийн амьдралдаа тэр зүрхний анд, халамжит эцэг байж, машид энгийн, ёс суртахууныг дээдэлдэг хүн байсан бол Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдөх, хууль сахихыг шаарддаг цэгц удирдагч байлаа” хэмээн тодорхойлсон. Чингис хаан улсыг ард түмний билиг сургаал болон хуулиар л удирдах ёстойг сануулан захидаг байлаа.
 
- “Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монголын энх амгалан-pax mongolicа юм. Энэ энх амгалан үе нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон гол хүчин зүйл болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг” хэмээн тодоор үнэлжээ.
 
-Их хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэхдээ бид түүний баримталж асан зарчим, сургаалийг эргэн санаж ажил амьдралдаа мөрдлөг болгох ёстойг эргэцүүлэх учиртай. Чингис хаан олны итгэлийг алдахыг хамгийн том нүгэл хэмээн үздэг байсан бөгөөд итгэл эвдэгчийг төрд тэрслэгч хэмээн хатуугаар цээрлүүлдэг байжээ.
 
-Их хааны сургаалд “Өчигдөр их сууринд суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” хэмээснийг өнөөгийн бид үргэлж санаж явах учиртай.
 
-Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад хүртэл сонгогчдын итгэлийг эвдэж, өөрсдөдөө илт давуу байдал олгон иргэдийн боломжийг хулгайлах нүгэл хавтгайрч байна. Энэ бол жигших ёстой, хатуу цээрлэл ногдуулах ёстой гэмт үйлдэл, гажуудал мөн.
 
-Хууль тогтоох төрийн дээд байгууллагаасаа доош төрийн бус байгууллага хүртлээ хуулийг үл тоомсорлох, хөсөрдүүлэх явдал хавтгайрч байгаа нь тэвчиж, хүлцэж болшгүй хорт үзэгдэл юм. Нэгэн жишээ дурдахад та бид өнөөдөр олны хандив, төрийн хөрөнгөөр бүтсэн Бөхийн өргөөндөө үндэсний бөхөө барилдуулж чадахгүйд хүрээд буй. Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын санхүүжилтэд шаардагдаж асан 1.1 тэрбум төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төсвөөс гаргаж, төрийн өмчит компаниуд 142 сая төгрөг хандивлажээ.
 
-Энэ үл бүтэх явдлын угт өнөөх л хуулийн засаглалыг үл тоомсорлодог, хэсэг бүлэг хүний явцуу эрх ашигт хөтлөгддөг гажуудал, завхрал байгаа. Чингис хааны зарчим, түүний үзэл санааны үүднээс бол энэ нь хуулийн хатуу цээрлэл хүртэх ёстой гэмт үйлдэл мөнөөс мөн билээ. Улс төрийн тогтолцооны ялзрал, гажуудал нь нийгэмд энэ мэт урхаг уршгийг тарьсаар байна. Нэн даруй эрс шинэчлэл хийх шаардлагатай болоод байгааг олон нийт ч мэдэрч, мөн биднээс шаардаж байна.
 
-Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдрөөр түүний төрийн тухай, шударга засаглалын тухай сургаал, зарчим баримтлалыг нэхэн санаж цэгц шударга төрийг олон ардынхаа сэтгэл оюуны туслалцаатайгаар урлан босгох талаар нухацтай бодох цаг болсныг дахин сануулмаар байна.
Эх сурвалж:www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 6 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

8 цаг 9 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

9 цаг 21 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

9 цаг 55 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

16 цаг 35 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

16 цаг 50 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

16 цаг 50 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14