Вифероны талаар баталгаа гаргуулахаар болов

2018-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Виферон лааны эмчилгээний талаар сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гарсан.  Энэ талаар ЭМЯ-наас  нотолгоо гаргуулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл"Өнөөдөр эмийн асуудлаарх мэргэжлийн зөвлөл, хүүхдийн эмч нар,ТББ, ЭМЯ, АХБ-ны төлөөлөл хуралдаж Виферон лааны эмчилгээний үр дүнгийн талаар нотолгоо гаргуулах шаардлагатай гэж санал нэгтэй үзлээ. 2016-2018 онд ЭМЯ-ны хүсэлтээр АХБанк санхүүжүүлэн олон улсын болон үндэсний эксперт, зөвлөхүүд, мэргэжлийн багийг оролцуулан "Улсын эмнэлгийн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах. . ." төсөл хэрэгжүүлэх явцдаа эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эмэнд эрүүл мэндийн даатгалаас ихээхэн санхүүжилт хийж байгаа тухай дүгнэлт хийж ЭМЯ-ны Эмийн хэлтэст өгсөн болно.Вирусийн эсрэг өргөн хэрэглэж буй энэ лаа нь хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байх талаар хүүхдийн эмч нар, мэргэжилтнүүд бидэнд хэлж анхааруулсаар ирсэн. Энэ үед ЭМД-аас энэ лааны үнийг 80% хөнгөлүүлэх оролдлого хийгдсэн учраас сэрэмжлүүлэг мэдээллийг салбарын сайд ,ЭМДҮЗ-ийн даргын хувьд олон нийтэд өгсөн билээ. Үүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн мэт мушгин гуйвуулж буйд харамсаж байна. Надад эмнэлэг, эмийн сан, эм хангамжийн чиглэлд бизнес үгүй бөгөөд миний том ашиг сонирхол бол ард иргэдээ,тэр дундаа үр хүүхдээ өвдсөн үед нь чанартай,аюулгүй,өндөр үйлчилгээтэй эмээр хангах боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэргэжлийн баг хамт олонтойгоо бүхнийг хийх болно. Тэр дундаа эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн холбоотой нягт хамтран ажиллана. Хүний эрүүл мэнд ,амь настай холбоотой эмийн асуудалд бид онцгой анхаарах учиртай. Цаашид эмийн бүртгэл, зөвшөөрөл, хяналтын асуудлыг бодлогын яам бус олон улсын жишиг, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бие даасан байгууллага эрхлэх шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ЭМЯ хийж дууслаа. Эцэст нь эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэндээ хандъя. Эмийн чанар, аюулгүй байдалд бид хамтдаа хяналт тавьж баймааж нь үр хүүхдээ , өөрсдийгөө эрсдлээс хамгаална. Та бид хамтдаа зориглон хийхгүй бол өөр хэн нэгэн хийхгүй" гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 4 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

15 цаг 25 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

20 цаг 37 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

20 цаг 37 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

20 цаг 37 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин