Чуулганы танхимд Ерөнхий прокурорын хэлсэн онцлох эшлэлүүд

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдээс шударга ёс нэхэж, баталсан хууль тогтоомжид нь нэлээдгүй шүүмжлэлтэй хандсан байр суурь илэрхийллээ. Шударга ёсыг парламентаас нэхсэн ерөнхий прокурорын үгэнд гишүүд багагүй эмзэглэж хүлээж авсан юм. Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе .  
-Гишүүдтэй холбоотой шалгагдаж байгаа асуудал бий. Харин Б.Батзориг гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан учраас түдгэлзүүлэх саналыг оруулж ирж байна.
 
- Тогтолцоо үндэс суурийг нь өөрчлөх миний биш төрийн эрхийг барьж байгаа та бүгдийн асуудал. Яагаад шалгадаггүй юм, дуугүй өнгөрдөг юм гэж байна. Бүгдэд нь, бүртгэл нээгээд, заримд нь эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа.
 
-Та нарын баталсан хуулиас болоод барьж, шалгаж болохгүй байна. Өөрсдийнх нь баталсан хуулиас үүдэж ийм асуудал үүсч байхад биднийг буруутгаж болохгүй. Баталсан хууль чинь саад болж байна. Хуулиа нарийвчилж, практикаас гарч ирж байгаа саналыг тусгаад явах хэрэгтэй.
 
-Хуульзүйн сайд хэрэгт нөлөөлөх эрхгүй.
 
-Гурав дахь асуудлыг оруулж ирж байна. Өмнөх хоёр удаагийнхыг нь хүлээж аваагүй. Энэ удаагийнхыг яах юм.
 
-Шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой. Тэр шударга ёс чинь хаана байна.
 
- Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсийг яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр шүү дээ.
 
-Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Шийдвэр гаргасан хүн нь шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байна. Энэ шударга ёс юм уу.
 
-Шударга ёсыг тогтоохын төлөө би энэ асуудлыг оруулж ирж байгаа юм. Болохгүй, бүтэхгүй алдаа согогтой хууль хийчихсэн. Тэгээд тэр хуулийнх нь дагуу ажиллаж байгаа хүнийг “Чи ажлаа хийсэнгүй” гэдэг.
 
-Мөсөн уулыг хайлуулах ажил чинь миний үүрэг биш. Би Эрүүгийн хэргийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч яллах үүрэгтэй.
 
- Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж яриад байна. Тэр дагуу явж байгаа хүн нь би биш. Тэгдэг ч хүн биш.
Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 16 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

15 цаг 36 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

20 цаг 48 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

20 цаг 48 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

20 цаг 48 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин