“Петро Чайна Дачин Тамсаг” компани ажилчдын автобусанд гал гарсныг нууж байна

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлодог “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн автобусанд гал гарсны улмаас осол гарах шахжээ.  Энэ үеэр ээлжийн ажилчид айн  сандарч,  дараагийн унаа иртэл даарч хөрснөөс эхлээд сэтгэл санааны  дарамтад орсон явдал гарсан байна. Гэтэл компанийн зүгээс энэ асуудлыг нуун дарагдуулж байна хэмээн  Дорнод аймгийн иргэд бидэнд  хандлаа. Мэдээллийн мөрөөр  тус компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны утсанд холбогдоход “Бид мэдэхгүй” гэв. Компанийн  нарийн бичгийн дарга н.Даваацэрэнгээс тодруулахад “Наад мэдээллийг чинь анх удаагаа сонсч байна. Ийм зүйл огт болоогүй” гэлээ. Ер нь бол  “Петрочайна Дачин Тамсаг” компани  бүтээгдэхүүн олборлох 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл 58 км хар зам тавьж, орон нутгийн төсөвт хөрөнгө оруулах гэрээгээ зөрчсөн тул Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоогоод байсан юм. Тэгвэл   аймгийн Засаг даргатай гурвалсан  хэлэлцээр хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд байжээ. Иймд одоогоос дөрөв хоногийн өмнө буюу энэ сарын 2-нд  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь  ажиллаж, тус компанийн ерөнхий захирал Зян Вейдунтэй уулзаж үүрэг,чиглэл өгсөн байдаг. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа буюу өнгөрсөн даваа гаригт ажилчдыг зөөж явсан автобусанд гал гарсны улмаас  осол  болохыг  шахсан ч компанийн удирдлагууд нуун дарагдуулж байгаа юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 15 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

15 цаг 35 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

20 цаг 47 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

20 цаг 47 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

20 цаг 47 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин