Буриад улс, Байгалийн чанадын хязгаарыг Алс дорнодын холбооны тойргийн бүрэлдэхүүнд хамааруулав

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Энэ тухай зарлигт ОХУ – ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. Буриад улс © Евгений Епанчинцев/ТАСС
Д.ЭНХЭЭ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бүгд найрамдах Буриад улс, Байгалийн чанадын хязгаарыг Сибирийн холбооны тойргийн бүрэлдэхүүнээс Алс дорнодын холбооны тойрогт шилжүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан талаар ТАСС агентлаг өчигдөр /2018.11.05/ мэдээлжээ. "Холбооны тойргуудын бүрэлдэхүүнд дараахь өөрчлөлт оруулсугай: ...”Алс дорнодын холбооны тойрог: Бүгд найрамдах Буриад улс, Бүгд найрамдах Саха (Якут) улс, Байгалийн чанадын хязгаар, Камчаткийн хязгаар, Приморийн хязгаар, Хабаровын хязгаар, Амур муж, Магадан муж, Сахалин муж, Еврейн өөртөө засах муж, Чукоткийн өөртөө засах муж” хэмээн эрх зүйн мэдээллийн албан ёсны интернет – порталын нийтлүүлсэн баримт бичигт дурджээ. Гурван сарын хугацаанд өөрийн актуудыг уг зарлигт нийцүүлэн өөрчлөхийг Засгийн газарт даалгасан байна. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн захиргааны удирдагч (тамгын газрын дарга) Сибирийн болон Алс дорнодын холбооны тойргууд дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрын бүтэц, орон тоог баталж, уг зарлигийг хэрэгжүүлэхэд чиглэсэн орон тоо, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажээ. Есдүгээр сарын сүүлээр Алс дорнодын холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч, Ерөнхий сайдын орлогч Юрий Трутнев Алс дорнодын хөгжлийн хөтөлбөрт Байгал орчмын зарим бүс нутгийг хамруулж оруулах тухай илтгэлийг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевт өргөн мэдүүлсэн тухай өмнө нь мэдээлж байсан. Аравдугаар сарын сүүлээр Байгалийн чанадын хязгаарын амбан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Алс дорнодын хязгаарын хөгжлийн асуудлыг хариуцдаг байгууллага болох ОХУ-ын Дорнын хөгжлийн яамны тэргүүн дэд сайдаар ажиллаж байсан Александр Осипов томилогдсон билээ. Эх сурвалж: www.polit.mn
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

4 цаг 45 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

4 цаг 45 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

4 цаг 45 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

22 цаг 48 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06