Г.Мишээл: Дэлгэцийн урлагт 40 насандаа дүр бүтээнэ

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Ганц хүний анхдугаар жүжгийн уралдаанд “Чарли Чаплинд нулимс бий юү” монодрамаараа амжилттай оролцсон Орхон аймгийн “Хүүхэд залуучуудын театр”-ын залуу жүжигчин Г.Мишээлтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.   -“Чарли Чаплинд нулимс бий юү”, “Итгэлийг эвдэгч” жүжгээр Гэгээн музад амжилттай оролцож байсан.  Харин одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -Урлагийн ажилтны холбооноос дөрвөн жилд нэг удаа орон нутгийн Сонгодог жүжгийн тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ жил ардын жүжигчин, зохиолч  Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Сонгодог жүжиг-2018”-д төв, баруун, зүүн бүсийн аймгуудын театрууд оролцсон найм дахь удаагийн тэмцээн болж өндөрлөсөн. Манай “Хүүхэд залуучуудын театр”-ынхан Германы жүжгийн зохиолч Фридрих Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгээр оролцлоо. -Өөрөө энэ жүжигт ямар дүр бүтээв? -Жүжгийн гол дүр  Фердинанд Фон Вальтерийн дүрд тоглосон. Энэ жүжгийн санаа нь Их Британийн зохиолч Уильям Шекспирийн “Отелло”  жүжигтэй төстэй. Хардалтын улмаас хайртай хүнээ хөнөөж дараа нь өөрөө амиа хорлодог тийм жүжиг юм. Ер нь энэ жүжгийг дэлхийн урлаг судлаач, шүүмжлэгчид энэ дүрийг залуу Отелло гэж үздэг, судалгааны ажил байдаг юм байна лээ. Энэ дүрээрээ тэмцээний эрэгтэй дүрийн дэд байрт шалгарсан. -Их хартай нөхрийн дүрд тогложээ. Ийм дүрд тоглох ямар санагдав. Өөрөө хэр хартай вэ? -Харин тийм ээ. Гэхдээ энэ чинь бүх хүнд байдаг чанар, сэтгэл хөдлөл шүү дээ. Тиймээс энэ дүрийг бүтээхэд хэцүү байгаагүй ээ. Би харин жаахан хартай шүү, гэхдээ тийм их биш. -Яагаад заавал энэ жүжгийг сонгож сонгодог жүжгийн тэмцээнд өрсөлдөх болов? -Э.Оюуны мэн­дэлсний 100 жилийн ой то­хиосонтой холбог­дуу­лан түүний орчуулсан, най­­руу­л­­сан уран бүтээ­лийг сонгож тавих ёстой гэс­эн удирдамж ирсэн юм. Энэ жүжгийг ардын жү­жигчин Э.Оюун ор­чуулж байсан юм байна лээ. -Өөрөө жүжиг зохиол бичиж уралдаан тэмцээнд оролцож байсан. Одоо ямар зохиол бүтээл бичиж байна вэ? -Эхлүүлээд  орхисон хэдэн зохиолууд байгаа. Ганцаарчилсан хүний жүжгийн төрөлд 2015 оноос гурван жил зохиол  бичиж оролцож байна. Энэ чиглэлээсээ хазайлгүйгээр ганц хоёр жүжиг бичих бодол байгаа. Удахгүй хоёр хүний жүжгийн улсын уралдаан болно. Иймээс хоёр хүний зохиол дээр ажиллаж үзэх санаа байгаа. Зохиолынхоо санаа, хамтран ажиллах хүн, найруулагчаа олчихсон. Он гаргаад энэ ажилдаа орно. Тэр болтол жүжгийнхээ санаан дээр сайн ажиллана гэж бодож байна. -Хоёр хүний жүжиг чинь юуны тухай вэ? -Тэр одоогоор нууц. /инээв / -Зохиолынхоо санааг хаанаас олдог вэ? -Уран бүтээл их сонин шүү дээ. Гэнэт орж ирдэг онгодтой хүн ч гэж юу байхав. Явц дунд нэг үг орж ирдэг ч  юм уу. Эсвэл зарим нэг зүйлээс санаа авах маягаар төрнө дөө. Энд тэнд бодож байсан бодлууд нийлэх үед гоё санаа орж ирдэг. -Бүтээхийг хүсдэг дүр байгаа юу? -Бий. III дамжааны  оюутан байхдаа тоглохсон гэж бодож байсан нэг сайхан дүр бий. 40 нас гараад тоглоно гэж мөрөөддөг. Тэр болтол нууц байж байг. -40 настай Мишээл тэр үед ямар байх бол гэдэг сонин байна? -Яг тэр тоглохсон гэж нууцхан хүсдэг дүрээ бүтээж ажиллах мэдрэмж,суурь бүрдсэн байх болов уу даа. Гол нь нас ахих шаардлагатай л байгаа юм. Гэхдээ нэлээн төстэй дүрд сая ажиллаж үзсэн. Сайхан байсан шүү. Сонгодог жүжигт тоглоно гэдэг уран бүтээлч хүнд нэг шат ахисан мэт туршлага өгдөг гэдэг. -Театрын биш кино жүжигчин болсон бол  ямар жүжигчин болсон байх байсан бол? -Тоглохыг хүсдэг дүр маань киноны дүр юм шүү дээ. /инээв / Театр, дэлгэцийн урлаг аль аль нь хэцүү шүү дээ. Гэхдээ дэлгэцийн урлагт нэг их татагддаггүй юмаа. Гэгээн музагаас шагнал хүртсэн хоёр жүжгээ он гаргаад  Улаанбаатар, Дархан-Уул аймагт тоглох бодолтой байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 14 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

15 цаг 34 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

20 цаг 46 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

20 цаг 46 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

20 цаг 46 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин