Хар тамхитай тэмцэх хөтөлбөрийн үндэсний хорооны тайланг сонсъё

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монгол Улсад хар тамхины хэрэглээ хавтгайрч, өсвөр насныхан энэ аюулд автаж байгааг сануулах нь бараг л илүүц болоод байна. Учир нь хар тамхины хэрэгт холбогдогчид хэдэн арван хувиар өсч, сурагчид анги хамт олон хэсэг бүлгээрээ мансуурч байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд хангалттай сануулж, сэрэмжлүүлж байгаа. “Зууны мэдээ” сонин л гэхэд тал бүрийн эх сурвалж, албаны байр суурийг хүргэж, цуврал нийтлэл, сурвалжлагаар хөндсөөр байгаа билээ. Тиймээс энэ удаад Монголын төрийн хар тамхитай тэмцэхэд урдаа барьж буй цогц баримт бичиг болох Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн үр дүнг нэхэх цаг болсныг онцолж байна. Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш даруй найман сар өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 77-дугаар тогтоолоор өнгөрсөн оны гуравдугаар сард баталсан үндэсний хөтөлбөрийн үр дүнг нэхэж, гүйцэтгэх засаглалын “тушаалаар” батлагдсан Үндэсний хороодын гишүүдийн тайланг сонсох цаг хэдийнэ болсон байна. Мансуурлын аюулаас улс орон, ард түмнээ татаж гаргах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогын хэмжээний таван зорилтын хүрээнд  төрийн байгууллагууд нэгдэж  Үндэсний хороо байгуулж салбар бүрийн үүрэг оролцоог тодорхойлж төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Үндэсний хорооны гишүүд хар тамхитай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг уялдаа холбоогоор нэгтгэн зангидаж байх ёстой өндөр үүрэг хариуцлагатай хүмүүс юм. Тэр ч утгаараа яам, агентлагуудын эрх мэдэл бүхий хүмүүс багтдаг юм байна. Үндэсний хороог Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг бол бүрэлдэхүүнд нь Эрүүл мэндийн дэд сайд Д.Бямбасүрэн, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн, Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Я.Ариунболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл технологийн газрын дарга Д.Оюунчимэг, СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл нарын 15 хүн багтдаг юм байна.  

Эдгээр хүмүүс болон удирддаг байгууллагууд нь өнгөрсөн гуравдугаар сараас хойшхи жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд цаасан дээрх төлөвлөгөөг хэрхэн бодит ажил болгосон. Үр дүн, өгөөж нь харагдахуйц ямар ажил хийв гэдэг тайланг сонсъё. Үндэсний хорооны гишүүд үнэхээр л үр дүнтэй ажилласан бол парламентын танхимд тайлангаа ярьж, дараагийн шийдэл, гарц гаргалгаагаа тунгаах хэрэгтэй.

  Харин эдгээр хүмүүс болон удирддаг байгууллагууд нь өнгөрсөн хавраас хойшхи жилийн хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд цаасан дээрх төлөвлөгөөг хэрхэн бодит ажил болгосон. Үр дүн, өгөөж нь харагдахуйц ямар ажил хийв гэдэг тайланг сонсъё. Үндэсний хорооны гишүүд үнэхээр л үр дүнтэй ажилласан бол парламентын танхимд тайлангаа ярьж, дараагийн шийдэл, гарц гаргалгаагаа тунгаах хэрэгтэй. Харин эсрэгээр хөтөлбөрийн үр өгөөж цаасан дээр баталсан хэвээр байгаа бол үүрэг, хариуцлага ч нэхэх учиртай байх. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгаснаар хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээг жил бүр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Үндэсний хороо, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран гүйцэтгэнэ. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг жил бүр Засгийн газарт танилцуулна гэж заажээ. Эндээс харвал ганцхан сарын дараа шинэ он солигдох нь. Тиймээс хөтөлбөрт тусгасны дагуу үнэлгээний тайланг сонсох хугацаа хомс байна. Мөн хөтөлбөрт төрийн захиргааны төв байгууллага Үндэсний хороо, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран гүйцэтгэнэ гэж заасан мөртлөө нэг ч төрийн бус байгууллагын буюу хөндлөнгийн хяналт байхгүйд ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж байгаа юм. Үндэсний хороо өнгөрсөн хугацаанд юу хийсэн талаарх мэдээллийг Хуульзүй, дотоод хэргийн яамнаас удаа дараа тодруулсан боловч тоймтой хариулт өгсөнгүй. Харин өчигдрийн байдлаар “Хариуцсан мэргэжилтэн нь амралттай байгаа. Удахгүй ажилдаа орно” гэлээ. Тиймээс үндэсний хөтөлбөрийн задаргааг дараагийн дугаартаа нийтлэх болно. Харин цагдаагийн байгууллагад ямар дэвшил гарсан талаар тодруулахад  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагч, ахмад С.Батзориг “Хөтөлбөрийн хүрээнд Үндэсний хороо байгуулагдаад бүх салбарын үүрэг оролцоог тодорхойлж төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд 2017 онд гурван тэрбум төгрөгийн хөрөнгө шийдэгдэж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Хар тамхитай тэмцэх газар, хил, гаалийн байгууллага сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсон. 21 аймагт багаж тараасан. Үүний үр дүнд гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд  ахиц гарч байна. Цагдаагийн байгууллагын хувьд  Хар тамхитай тэмцэх газар байгуулагдаж бүтэц орон тоо өргөжсөний хэрээр үр дүн гарч байна” гэсэн юм. Харин гаалийн байгууллагын хувьд энэ онд зөвхөн өөрсдийн төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулжээ. Харин хар тамхитай тэмцэх чиглэлийн бие даасан алба байгуулагдсан гэнэ. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодист донтогчдын эрүүл мэндийн чиглэлд анхаарах онцгой үүрэгтэй СЭМҮТ-ийн хувьд эмчилгээний стандарттай болж, ЕБС-д эрүүл мэндийн хичээлээр дамжуулан хор уршгийг таниулах ажлыг эхлүүлэхээр болсон. Урьдчилан сэргийлэх талаар цогц ажлыг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийж байгаа гэх хариултыг өгсөн юм. Хууль хяналтын Цагдаагийн байгууллагын хамгийн сүүлд мэдээлснээр хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-34, 40 хувь нь 19-25 насныхан байгаа. Тэдний 20-30 хувь нь давтан хэрэг үйлдсэн бол 70 хувь нь шинэ хэрэглэгчид байгаа төдийгүй энэ төрлийн хэрэг байнга өсч байгаа  харамсалтай дүр зураг бий. Гэхдээ үүнийг нэг талаар хэргийн илрүүлэлт өссөн гэж тайлбарлаж байгаа ч цаана нь бүртгэгдээгүй мянга, мянган хэрэг бий гэдгийг ч мартаж болохгүй юм. СЭМҮТ-ийн мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй 20913  хүн байгаа аж. Гэтэл ийнхүү мансууруулах төрлийн гэмт хэргийн тоо огцом өсөөд байхад үндэсний хөтөлбөрийн үр дүнд хар тамхитай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажиллагаа сайжирч гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход ахиц гарч, гэмт хэрэг зөрчлийн тоо буурна гэж тусгажээ. Үүнээс гадна 2017-2019, 2019-2021 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх  үндэсний хөтөлбөрт тусгасан бас нэг чухал асуудал нь залуучуудыг урьдчилан сэргийлэхийн тулд ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн коллеж, их, дээд сургуулийн сурагч, оюутны дунд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, тархалтын талаар судалгаа хийж, судалгааны үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх юм. Мөн хууль сахиулах, тагнуулын байгууллага гадаад улс болон хил орчмын бүс нутгийн эрх бүхий байгууллагатай үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох,  хилийн бүс, зурваст ургаж байгаа сэтгэцэд нөлөөт, мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац, байршлын судалгааг гаргаж, тэдгээрийг устгах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих зэргээр цогцоор нь урагшлуулах юм. Донтсон болон хэрэглэгч болсон иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх, дахин хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий төвийг нийслэлд нэг, орон нутагт  гурвыг байгуулж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байх. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцлийг тогтоох үүднээс мэргэжлийн байгууллагатай хамтран суурь болон хавсарга судалгаа тус бүр нэгийг хийж, судалгааны үр дүнг бодлогын баримт бичигт тусгаж, холбогдох бай­гууллагын үйл ажил­лагаанд ашигладаг болно. Зэрлэг байдлаар ургаж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг байгаль орчинд сөрөг нөлөө багатай аргаар устгах ажлыг холбог­дох мэргэжлийн байгуул­лагатай хамтран найман аймагт зохион байгуулах зэргээр бодлогын хэмжээний томоохон ажлуудыг тусгажээ. Тиймээс одоо Үндэсний хорооны гишүүдийн тайланг сонсч, үр дүнг шаардах чухал байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 8 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

8 цаг 11 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

9 цаг 23 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

9 цаг 57 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

16 цаг 37 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

16 цаг 52 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

16 цаг 52 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14