Байгаль орчны эсрэг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрэг 60 хувийг эзэлж байна

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс өнөөдөр /11.06/ “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн хүрээнд  “Уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр хийсэн судалгааны мэдээллийг иргэний нийгмийн байгууллага, хуульчид, судлаачид, холбогдох яамны мэргэжилтнүүдийн  дунд хэлэлцүүлэв. 2016 онд уул уурхайн зориулалтаар 27068 га талбай эвдрэлд орсноос 11375 га-д буюу 42.2 хувьд техникийн нөхөн сэргээлт, 7425 га буюу 27.4 хувьд биологийн нөхөн сэргээлт хийсэн. Харин уурхайн үйл ажиллагаанаас эвдэрсэн 8.268 га талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй. Түүнчлэн сүүлийн арван жилийн хугацаанд хүрээлэн буй байгаль орчны эсрэг  530 гэмт хэрэг бүртгэгдэж үүнээс 306 нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон нөхөн сэргээлт хийгээгүй гэмт хэрэг байна. 25-27 хувь нь гэмт хэрэг болох нь тогтоогдож шүүхэд шилжсэн байхад харин хэрэгсэхгүй болсон   бүртгэлийн хэргийг хаасан зэрэг хэрэг 60 хувийг эзэлж байна  гэж  дээрхи сэвдээр судалгаа хийсэн хуульч Б.Мөнхтогтох судалгаагаа танилцуулах үеэр онцлов. Энэ төрлийн хэргүүдийн ихэнх нь  хэрэгсэхгүй болж эсвэл хаагдаж байгааг тэрээр тайлбарлахдаа “Байгаль орчныг хамгаалах багц хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилт хангалтгүй байна.  Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас үүдэлтэй  байгаль орчинд учирч буй хохирол, түүний шалтгаан нөхцлийг тогтоож буруутай этгээдэд хариуцлага тооцож хохирлыг арилгуулах үүргийг төрийн хяналтын байгууллагууд хангалтгүй хийж байна” гэлээ. Иймд байгаль орчны засаглал, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нь гэмт хэргийн илрүүлэлтэд сайнаар нөлөөлнө гэдгийг холбогдох газруудад зөвлөв. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

16 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

21 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

21 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

21 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин