Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эрдэнэт хотын унаган хүүхдүүд санаачлан “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо”  нийгэмд үйлчлэх  Төрийн бус байгууллагыг байгуулжээ. Залуусын бүтээлч санаачлага, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой уг  байгууллагын  Гүйцэтгэх захирал У.Энхбаяр болон тэргүүлэгчид  өөрсдийн үйл ажиллагаа, чиглэлийг сэтгүүлчдэд танилцуулав.  Манай улсын гурав дахь том хот хэмээдэг Эрдэнэтийн унаган хүүхдүүд хэдийнэ эрийн цээнд хүрч, төрөлх хотоо хөгжүүлэх үйлсэд манлайлан гар бие оролцох цаг үе ирсэн нь энэхүү зорилгын үндэс болсон байна. Тиймээс “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагад зөвхөн тус хотод төрж, өссөн залуучууд нэгдсэн нь онцлог юм. Өнөөдрийн байдлаар, Орхон аймгийн хэмжээнд 135 аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг гэсэн статистик тоо бий.  Зуу гаруй мянган хүн амтай хотын хувьд энэ хангалттай биш. Тиймээс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэнээр энэ тоон үзүүлэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хот болгоно гэж тэд ярьж байна. Энд уул уурхайн салбарын тэргүүлэгч компани Эрдэнэт үйлдвэрийг түшиглэх нь хамгийн давуу талтай. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах “урт настай” гэрээг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахаа уг байгууллагын залуус онцоллоо. 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн 11, 2017 онд 13 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 7,7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь аймгийн хэмжээнд буй нийт аж ахуйн дөнгөж арван хувь нь юм. Энэ чиглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, худалдан авалтын үйл ажиллагаанд Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийн эзлэх орон зайг нэмэгдүүлэх юм байна. Ингэхдээ үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадвар, бараа бүтээгдэхүүний чанар, найдвартай тогтвортой байдлыг хангахад анхаарч, баялаг бүтээгч болон худалдан авагчдын найрсаг, өгөөжтэй харилцааг шинэ шатанд гаргахаа илэрхийлэв. “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагынхны үйл ажиллагааны нэг гол хэсэг  нь залуучуудын бүтээлч, шинэлэг санал,  Старт ап төсөл хөтөлбөрийг дэмжихэд чиглэнэ. Хэдийчинээ үйлдвэрлэгчид нэмэгдэнэ, төдий хэмжээгээр Эрдэнэт хот аж үйлдвэржилтийн том төв болох зам нээгдэнэ гэж тодорхойлов.  Энэхүү үйлсийг бодит ажил болгоход Эрдэнэтийн залуус бид аль нэг нам, улс төр,  ашиг сонирхлоос ангид байж, дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ тус байгууллагынхан мэдээллээ. Одоогоор тус байгууллагад Орхон аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн танил болсон 10 гаруй аж ахуйн нэгж нэгдэх саналаа ирүүлжээ. Тус байгууллагынхан ойрын үед Орхон аймгийн ИТХ-ын удирдлагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах аж. М.Балжинням
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 5 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

8 цаг 8 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

9 цаг 20 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

9 цаг 54 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

16 цаг 34 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

16 цаг 49 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

16 цаг 49 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14