У.Хүрэлсүх: Шударга ёсны төлөө Ерөнхийлөгчтэй санал нийлнэ

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  /11.06/ ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх  асуудлыг хэлэлцэж байна.   Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна.  Тэрээр "Өнөөдөр МАН уугуул нэрээ сэргээсэн өдөр тохиож байгаа. Би Ерөнхий сайд болоод эдийн засгийн сайжруулах, шударга ёсыг тогтоох хоёр зорилт тавьсан. Эхний зорилт харьцангуй сайн хэрэгжсэн. Гэвч хариуцлагын асуудал санаснаар ажил хэрэг болохгүй байгаа. Би зарлаад, тэвчээд, засах гээд үзлээ. Болохгүй байна. Тун удахгүй би намаа шинэчлинэ. Би тун удахгүй намаа шинэчлэх чиглэлд намын гишүүдээсээ дэмжлэг хүснэ. Дараа нь ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно. Эр хүний ёсоор хэлчихье. Ард түмэн итгэл найдвараа алдах вий гэдгээс би айж байгаагаа өмнө нь хэлж байсан. Одоо ч дахин хэлнэ. Энэ асуудал ганц МАН-ын асуудал биш, АН-д хамаарна. Би Ерөнхийлөгчтэй зөв зүйлийн төлөө хамтран ажиллана. Бөөндөө сууж асуудлаа яриаад, шийдэж чаддаг байх ёстой. Зээл авсан гишүүд ард түмнээсээ уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй. Тиймээс ч удахгүй энэ ёс зүйн хариуцлагыг хүлээлгэх алхмыг хийх болно. Та бүхэн дэмжиж ажиллаарай. Бүр болохгүй бол эцэст нь би өөрөө огцрох болно. Би ард түмний итгэл найдварын төлөө ажиллана. Зөв юмны төлөө цөмөөрөө хамтарч зүтгэе. Үүн дээр би санал нийлнэ. Шударга ёсны төлөө хамтдаа зүтгэхэд Ерөнхийлөгчтэй ч санал нийлнэ” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn 
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

16 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

21 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

21 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

21 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин