Төрийн гурван өндөрлөгтэй нүүр тулж уулзана гэв

2018-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЧИМЭГ Цахим орчинд нэгдсэн иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн автомашинтай жагсаал зохион байгуулж байна. Тэд “Шатахуун бол өргөн хэрэглээний бараа биш, онцгой бүтээгдэхүүн. Үнэ өсөх нь хүмүүсийн амьдралд ачаалал болж ирдэг. Тийм болохоор төр заавал оролцон үнийг тогтворжуулах ёстой” гэв. Тэдний хэлж буйгаар АИ92 авто бензиний үнийг 1500, дизель түлшийг 1800 төгрөг байхаар зохицуулалт хийхийг шаардаж байгаа юм. Ингэхдээ хоёр сар гаруй хугацаанд судалж байж гаргасан үнэ гэдгийг учирлаж байна. Автомашинтай жагсаал тав хоногийн турш үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийгээд төрийн гурван өндөрлөгт найман зүйлтэй шаардлага хүргүүлэхийг зорьж буй. Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Б.Цэгмэд “Бид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ. Гэхдээ тэд өөрийн биеэр хүлээж авсны дараагаар ямар шаардлага тавьж буйгаа олон нийтэд мэдээлэх болно. Яагаад гэвэл, ард түмний зүгээс тавьж байгаа асуултын хариултыг бэлдчихсэнийхээ дараа уулзах нь үр дүнгүй байдгийг өнгөрсөн нэгдүгээр сард болсон жагсаалаас харж мэдсэн. Тийм учраас биднийг хүлээн авч уулзтал нь жагсах болно” гэсэн юм. Шатахуун импорт­логчидтой хариуцлага тооцох тухай ярьж бас иргэд гомдол гаргадаг газар бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар. Гэхдээ тус газарт хандахаас урьтаж төрийн гурван өндөрлөгийн шийдвэрийг сонсох хэрэгтэй хэмээн жагсагчид онцолсон. [caption id="attachment_48916" align="aligncenter" width="850"] Монголбанкны ерөнхий­лөгч Ц.Баяртсайханаас хуулийн хүрээнд үүрэгт ажлаа хийхийг шаардав.[/caption] Өчигдөр жагсаалын үеэр зохион байгуулагчдын төлөөлөл Ерөнхий сайдтай уулзахаар болсон хэдий ч түүний хэвлэлийн төлөөлөгчтэй уулзах болсон учраас шаардах хуудсаа өгөөгүй аж. “Сонгуулийн үеэр уриагүй байхад минь гэрт ороод ирдэг хүмүүс хэрэгтэй цагт нь иргэдтэйгээ уулздаг сэтгэлтэй байх хэрэгтэй. Яагаад заавал хүнээр дамжуулах учиртай юм бэ. Магадгүй хэн нэгнээр дамжуулаад тэр нь зорьсон эзэндээ хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс бид гараас гарт гэдэг шиг Ерөнхий сайдтай нүүр тулж уулзан шаардах хуудсаа гарт нь бариулахыг хүсч байна. Эцсийн дүндээ ард түмний амьдралыг өдрөөс өдөрт доройтуулж халаасыг нь сэгсэрч байгаа үнийн хөөрөгдлийг зогсоохын төлөө тэмцэж байгаа” хэмээн Ерөнхий сайдтай уулзахаар орсон төлөөлөгчид хэлсэн юм. Мэдээж хүнээр дамжуулахгүй өөрийн биеэр гарч ирж тус шаардлагыг авч бас хариу өгөх ёстой хэмээн жагсаал зохион байгуулагчид хэллээ. “Үнийн хөөрөгдлийн эсрэг тэмцэх арга замаа олсон учраас шатахууны үнийг бууруултал энэ жагсаалыг хийх болно” хэмээн жолооч нар ярьж байна. Хамгийн гол нь шатахууны үнэ нэг сарын дотор хоёр удаагийн давтамжаар 200 төгрөгөөр өссөн нь олны дургүйцлийг төрүүлсэн. Түүнчлэн үнийн нэмэгдлийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон бусад үйлчилгээ зэрэг хүмүүсийн амьдралд шаардагдах борлуулагдаж, үнэлэгдэх боломжтой бүхий л зүйлийн үнэ өсч байгаа нь ард түмнийг туйлдуулж байна гэдгийг жагсаалд оролцогчид ярьж байлаа. Мөн энэ өдөр валютын ханшийн өсөлтийг эсэргүүцэн иргэд Монголбанкны гадаа тайван жагсаал хийсэн юм. Энэ үеэр нэг ам.долларын ханш 2565 төгрөгтэй тэнцэж буй учраас Монголбанкны ерөнхий­лөгч Ц.Баяртсайханд шаард­лага хүргүүллээ. Өдрөөс өдөрт өсч буй ам.долларын ханш, түүнийг дагасан шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэд, бизнес эрхлэгчдэд ихээхэн дарамт учруулж байгааг эсэргүүцэн шаардлага хүргүүлж байгаа аж.  Иргэн Б.Түвшинбат “Монгол Улсын эдийн засаг өсч байгаа энэ үед Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. Ингэхдээ мөнгөний бодлогоор дамжуулан хэрэгжүүлэх шаардлагатай. Хурдацтай өсч буй валютийн ханшийг тогтворжуулах нь Төвбанкны үүрэг. Тиймээс хуулийн хүрээнд үүрэгт ажлаа хийхийг шаардаж байна” гэсэн юм. Долларын ханш өсчихөөд байхад Монголбанк, Монгол Улсын Засгийн шийдвэрлэх ямар нэгэн алхам хийхгүй  байна. Гэтэл ханшийн өсөлт энгийн иргэний амьдралд маш хүндээр нөлөөлж байна шүү дээ. Монгол Улс нийт хэрэглээнийхээ 90 хувийг импортлодог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт долоон тэрбум орчим долларын бараа, бүтээгдэхүүн импортлосон байна. Гэвч ханшийн зөрүүнээс хамаарч дунджаар 3.5 их наяд төгрөгийн алдагдалд иргэд, аж ахуй нэгж орсон хэмээн жагсаалд оролцогчид  тайлбарлаж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 49 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

16 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

21 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

21 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

21 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин