Г.Доржсамбуу агсны тухай “Арслан” хөрөг дурсамжийн ном хэвлэгдлээ

2018-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монголын тайз, дэлгэцийн урлагийн гарамгай зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны амьдрал, уран бүтээлийн тухай хөрөг дурсамжийн “Арслан” номыг “Зохист дорно” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Номд найруулагч Г.Доржсамбуу агсны гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд болон мэргэжил нэгт найз нөхөд, хамтран зүтгэгчид, театр урлагийн зүтгэлтнүүд, шавь нарынх нь дурсамжаас  зохиомжлон хувь хүний намтрыг өгүүлсэн  байна. Ингэхдээ түүний оюутан ахуй цаг, урлагт зүтгэсэн он жилүүд, театрын урлагт түүчээлсэн үе гээд амьдрал, уран бүтээлийн  бүрэн цогц товчооныг нийтлэл, уран сайхны аргаар бүтээжээ. Ирэх жил нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 жилийн ой тохиох бөгөөд “Арслан” хөрөг дурсамжийн номыг түүний  ойд зориулан бүтээсэн юм байна. Нэрт найруулагч Г.Доржсамбуу 1949 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төржээ. 1966 онд театрт хөл тавьж, дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад цэргийн албанд мордсон байдаг. Цэргээс халагдсаныхаа дараа ажилдаа эргэн орж, 1971 оны дөрөвдүгээр сарын 19-нд УДЭТ-ын үндсэн жүжигчин болж, уран бүтээлийнхээ гарааг эхлүүлжээ. Тэрээр 1973 онд Д.Мягмарын “Нандин эрдэнэ” жүжгийн Жанцан, 1974 онд Армяны зохиолч А.Папаяны “Цаг өөр болжээ” жүжгийн Эдуард, 1975 онд төрийн шагнал, зохиолч Ч.Чимидийн “Маш нууц” жүжгийн Жамьяндоогийн дүрд  тоглосон юм ЗХУ-ын Украйн улсын Киев хотын Театрын дээд сургуульд суралцан төгссөнийхөө дараа тухайн үеийн УБДС-ийн Кино драмын ангид багшлан олон арван авьяаслаг шавь нарыг бэлтгэн гаргасан сурган хүмүүжүүлэгч байв. Түүний дааж төгсгөсөн ангийнх нь шавь нараас Д.Цэрэнсамбуу, Ч.Ганхуяг, Н.Пүрэвдорж нарын урлагийн гавьяат зүтгэлтнүүд, С.Лхагвасүрэн, Ж.Алтанцэцэг нарын гавьяат жүжигчид төрөн гарсан бөгөөд хичээл заалгасан болон удирдлагад нь ажиллаж байсан жүжигчдээс Ж.Сүххуяг, Ц.Төмөрхуяг, Л.Дэмидбаатар нарын олон гавьяатууд төрөн гарчээ. Эх сурвалж: www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 48 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

16 цаг 9 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

21 цаг 21 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

21 цаг 21 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

21 цаг 21 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин