Монголын шилдэг боксчдын нэг, хүн чанарын дуулал байлаа

2018-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Ази тивийн аварга, Азийн их наадмын мөнгө, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олимпийн наадмын шагналт V байр, Олон улсын А зэрэглэлийн тэмцээний олон удаагийн аварга Монголын шилдэг боксчдын нэг Зоригтбаатарын Энхзориг зуурдаар таалал төгслөө. Монголын боксчид, энэ спортын шимтэн сонирхдог үзэгч, фенүүд, монгол түмэн бүгд  харамсан гашуудаж байна. З.Энхзориг 12-хон настайдаа боксын спортод хөл тавьж, тэр цагаас эхлэн Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарын үеийн нөхдийн хамт тууштай хичээллэж ирсэн билээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригийн гарын шавь нарын нэг байж, түүний удирдлагад  олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож,  Монгол Улсынхаа  нэрийг тив, дэлхийд дуурсгаж байв. Нөхөд нь  түүнийг  боксын рингэнд ямар ч учраатай таарсан халгах,  бэргэх юмгүй зоригтой хүч үздэг. Амьдрал дээр  ч гэсэн түүн шигээ шударга зантай, шулуун үгтэй, бодсон санаснаа шуудхан  хэлчихдэг хэмээн ярьцгаадаг. Тэр амбицгүй эгэл нэгэн байв. Алдар цол, гавьяа шагналын талаар яригдаж байхад тоох ч үгүй. Бэлтгэлийн хувцас хийсэн үүргэвчээ үүрээд том том алхсаар гараад явчихдаг байсан. Сонирхогчийн бокс бол улсынхаа төлөө тулалдаг спорт. Тэр тив, дэлхийн олон тэмцээнд улсынхаа нэрийг дуудуулж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяатай. Азийн аварга, Азийн их наадмын мөнгөн медаль, Залуучуудын ДАШТ-ний хүрэл медалийг эх орондоо  авчирсан.  Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн, уралдаанд аваргалж байв. Энэ бол хэний ч хүүгийн хувьдамаргүй  давуу, хэцүүхэн  тулаанууд. Тэр чадсан юм.  Манай Улсын боксын спортын түүхэнд цорын ганцхан  Залуучуудын дэлхийн аваргын  хүрэл медалийг З.Энхзориг л авчирсан байдаг. Монголын боксчид хамгийн ид байх үедээ ч энэ медалийг авч байгаагүй. Одоо ч энэ амжилтыг давтаагүй л байна. Энэ бүхнээс үзэхэд Зоригтбаатарын Энхзориг Монгол Улсын гавьяат тамирчны болзлыг аль эрт хангачихсан. Тийм  атал хүн нь эгэл, амбиц байхгүй даруу учраас   өөртөө санаа тавьсан,  хөөцөлдсөн  удаа нэг ч үгүй. Тэр дэндүү залуу насны, эр зоригийн энэ л спортдоо үнэнч үлдсэн юм. Хөлс үнэртсэн бэлтгэлийн зааланд мешоктой нөхөрлөж, боксын рингэнд  учраатайгаа үнэн хүчийг үзэж, ялж, ялагдаж хат суусан  тамирчны замд  шударгаар зүтгэсэн. Харамсалтай байна, цэл залуухан 31-хэн насандаа хорвоог  зуурдаар орхисонд. Амийг нь аврах гэж   Монголын алтан гартай эмч нар бүтэн долоо хоногийн турш  нойр хоолгүй зүтгэсэн. Даанч тэр  өндрөөс унаж,  тархиных нь  суурь яс цуурсан учраас найдвар байсангүй. Хайхрамжгүй, хариуцлагагүй  барилгын компани,  барилгын чанарт хяналт тавьж,  шалгах  ёстой  Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдоход ч багадна. Ийм төртэй байгаа маань эмгэнэлтэй байна. Нийслэлийн орон сууц болгоны гарааш харанхуй, гардаг гарц болгон  нь харанхуй нүх байдаг гэж битгий өөрсдийгөө өмгөөлөөсэй. Амьддаа л  бие биеэ хайрлах юм сан даа. Эх сурвалж:www.polit.mn
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

12 цаг 54 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

16 цаг 14 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

21 цаг 26 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

21 цаг 26 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

21 цаг 26 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин