АН: Ерөнхийлөгч төсөвт хориг тавьбал бүлэг дэмжинэ

2018-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ дахь АН-ын бүлэг  /11.5/ хуралдаж, мэдээлэл хийлээ.  Бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Өнгөрсөн баасан гарагт 2019 оны төсвийг  баталлаа. 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулгыг хориг тавихыг уриалж байна. Ерөнхийлөгч хориг тавибал АН-ын бүлэг дэмжинэ" гэв.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Бензин шатахууны үнэ огцом өсч, 2000 гарчихлаа. Үнийн өсөлтийн эсрэг тууштай арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардаж байна. АН шатахууны үнийг өсөлтөөс үүсэлтэй үнийн хөөрөгдлийг ард түмний нуруун дээр үүрүүлж байна.   Шатахууны үнэ буухад манай шатахуун импортлогч ААН-үүд үнэ буулгасан тохиолдол байхгүй. Харин үнэ зах зээлд өсөхөд үүнээс хэд дахин илүүгээр нэмдэг. Үүнд төрийн зохицуулалт хийх ёстой гэлээ.  УИХ-ын гишүүн З.Нарантуяа "270 гаруй тэрбум төгрөгийн Засгийн газраас -ын дотоод хэрэглээний төсвийг хэмнэх хэрэгтиэй. 700 гаруй тэрбум төгрөгийг халамжид зарцуулах гэж байна. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 47 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Ажлын байрыг нэмэгдүүлэхэд төсөвт ахиухан төсөв батлах хэрэгтэй гэв. -ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?  - ЖДҮ-ийг дэмжих сан болон нийт 29 сангийн хөрөнгийн зарцуулалт ойлгомжтой болж байна. Энэ бол зохион байгуулалттай бүлэглэлийн үйлдэл болох нь ойлгомжтой боллоо. Зээл авах эрх хэнд ч нээлттэй, хамгийн гол банкиар дамжуулан ном журмаар нь авах ёстой. Тийм учраас бид У.Хүрэлсүхийн ЗГ-ыг огцруулах шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдлээ. Эрх баригчид нэг их наяд төгрөгийн зээлийг өнгөрсөн 2 жилд Хөгжлийн банкиар дамжуулан гаргасан байна. Энэ бүхнийг нэг бүрчлэн гаргуулж, дэлгэж тавина. Бид 29 сангийн хөрөнгийн зарцуулалтын мэдээллийг нэг бүрчлэн авна гэж мэдээлэв. АН-ын бүлэг өнгөрсөн пүрэв гарагт чуулганы хуралдаанд тодорхойгүй хугацагаар суухгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ асуудлаар бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад, Ирэх долоо хоногоос нэг нэг гишүүнийг чуулган, байнгын хорооны хуралдаанд төлөөлөл болгон  оролцуулна. Өөрөөр хэлбэл, хүний өмнөөс хяналт тавих болон ирц ямар байгаад хяналт тавина гэв. Эх сурвалж:www.polit.mn 
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 56 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

8 цаг 59 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

10 цаг 11 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

10 цаг 45 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

17 цаг 25 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

17 цаг 40 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

17 цаг 40 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14