Анхны давхар гүүртэй боллоо

2018-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.НАДМИД Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хүрээнд хугацаанаас нь өмнө барьж байгуулсан дөрвөн эгнээ замтай шинэ гүүр болон давхар замыг өнгөрсөн баасан гаригт ашиглалтад хүлээн авлаа. Яармагийн шинэ гүүр нь 250 метр урт, 20.5 метр өргөнтэй. Уг гүүрний доогуур Ажилчдын, гудамжтай холбосон 50 метр өргөн нүхэн гарцыг барьжээ. Мөн Богд уулын арын замын уулзвар дээгүүр хийсэн гүүрэн байгууламж 100 гаруй метр юм. Ингэхээр Яармагийн гүүрийн орчмын зам гурван давхар гарцтай болов. Энэ ажлыг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж Хятадын төмөр замын “20 дугаар товчоо групп” корпорацийнхан гүйцэтгэсэн байна. Зөвлөх компаниар Монгол-Германы хамтарсан “Эс Ар Ти консалтинг Монголиа”-гийнхан ажиллажээ. Монголын 53 компани туслан гүйцэтгэгчээр оролцсон юм. Ийнхүү нийслэлд анхны давхар гүүртэй болсноор автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг үгүй болгох, хөдөлгөөний ачааллыг багасгахад чухал ач холбогдолтой төдийгүй нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцэж цаашлаад эдийн засгийн өсөлтийг шинэ төвшинд гаргахад томоохон үр дүн үзүүлэх юм байна. Яармагийн гүүр орчимд замын хөдөлгөөн саадгүй боллоо. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 58 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

9 цаг 1 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

10 цаг 13 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

10 цаг 47 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

17 цаг 27 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

17 цаг 42 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

17 цаг 42 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14