Тойм: Сайд огцорч, АСЕМ, ЖДҮХС-гаас мөнгө завшигчид тодорсоор байна

2018-11-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд онцлох үйл явдал дүүрэн байв.  ЖДҮХС-гаас зээл авсан эрхмүүд тодорч, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцорлоо. УИХ-ын чуулганаар   2019 оны төсвөө яаран батлав. Мөн энэ асуудлаар зарим  албан хаагчийг АТГ-аас саатууллаа.  Ингээд  долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлож байна.
ЖДҮХС-аас зээл авсан,  АСЕМ-ийн үеэр мөнгө завшсан эрхмүүд тодров
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын сайд, өндөр албан тушаалтнуудад тодорсоор байна.  Үүний хажуугаар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй албан тушаалтнуудын нэрс ил болж эхэллээ.  Үүнд Хотын дарга асан Э.Бат-Үүл 33 тэрбум, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, ГХЯ-ны ТНБД Д.Ганхуяг 784 сая, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар 765 сая төгрөг завшсан гэх мэдээлэл байна. Үндэсний аудитын газраас шалгалт хийж, ихээхэн хэмжээний зөрчил илрүүлсэн тухай өнгөрсөн зургадугаар сард олон нийтэд танилцуулж байсан. Тухайн үед АСЕМ-г зохион байгуулахдаа их хэмжээний буюу 290.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэгдэх 17 албан тушаалтныг АТГ-т шалгаж байгаа юм байна. ЖДҮХС-аас одоогийн байдлаар арван гишүүн зээл авсан гэх бөгөөд найм нь ил болоод байна.  Мөн төрийн өмчит компаниудын удирдлагууд ч зээл авсан нь илэрсээр байна. Цаашид ч зээл авсан эрхмүүдийн тоо нэмэгдэж, нэр нь ил болох нь тодорхой байна.
ЖДҮХС-тай холбоотойгоор зарим албан тушаалтнуудыг баривчилав
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сантай холбоотой асуудлаар АТГ-аас өчигдөр эрх бүхий зарим албан тушаалтнуудыг саатуулсан долоо хоног. Тодруулбал, ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан, бичиг хэрэг зэрэг зарим албан тушаалтнуудыг саатуулан шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэгийг өнгөрсөн мягмар гарагт саатуулсан бол бусад албан тушаалтнуудыг пүрэв гаригийн шөнө саатуулсан байна. Б.Энхбат,  С.Төгсбилэг нарыг үргэлжлүүлэн нэг сарын хугацаанд хорихоор шийдвэрлэжээ.
2019 оны төсвийг баталлаа
Хууль тогтоогчид энэ долоо хоногт 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв. Тодруулбал, 2019 оны төсвийн төсөл  болон түүний дагалдах хуулиудыг хэлэлцэж баталлаа. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсвийн хуулийг  бүхэлд нь  нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2-91.1 хувийн саналаар баталлаа. Төсвийн хууль батлагдах цаад хугацаа энэ сарын 15-ны өдөр. Харин энэ жилийн төсөв 14 хоногийн өмнө батлагдаж  цаг хугацааны хувьд шинэ жишиг тогтоов бололтой. Харин хууль тогтоогчид төсвийн төслийг батлахаар түргэн авч шуурхайлав. Энэ долоо хоногт МАН-ын бүлэг ээлжит бусаар хоёр ч удаа  хуралдсан. Тэд энэ үеэрээ  “Засгийн газрын байдал хүнд байгаа ийм үед төсвөө татаж авах нь эрсдэлтэй. Мөн задлаад дахин хоёр дахь  хэлэлцүүлэг хийвэл  бидний нэр хүнд унана. Тиймээс төсвөө задлахгүйгээр энэ хэвээр нь батлая. Дараа нь Ерөнхийлөгчийн хориг орж ирэхээр хүлээж авах боломжтой хувилбарууд дээр ярилцах ёстой” гэсэн  байр суурин дээр санал нэгдсэн бололтой.  Ямартай ч араас нь ирэх хоригтой ч гэлээ Төсвийн хуулиа батлаад авсан нь Засгийн газар  айдаггүйгээ авдранд хийсэнтэй адил явдал болов.
Сайд Б.Батзоригийг огцрууллаа
У.Хүрэлсүхийн   танхимын нэг сайдыг огцрууллаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс одоогийн нэр бүхий сайд дарга нар албан тушаал эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр зээл авсан нь олонд тодорхой болоод буй. Яг ийм шалтгаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг халагдах өргөдлөө өгсөн билээ. Ерөөс ЖДҮХС-ийн зээлийн асуудал Засгийн газар болон өнөөгийн эрх баригч улс төрийн хүчинд хүндхэн цохилт болж, нэр нүүрийг нь улалзуулж эхэллээ.
Яармагийн гүүр ашиглалтад орлоо
Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл дуусч хүлээж авлаа.  Нийт 30 сая ам.долларын төсөв өртөгөөр баригдсан гүүрийг мэргэжилтнүүд байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж:www.polit.mn 
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

55 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

55 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Өчигдөр 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

Уржигдар 17 цаг 12 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

Уржигдар 13 цаг 50 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Уржигдар 11 цаг 49 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Уржигдар 11 цаг 36 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15