УИХ: 2019 оны төсвийг баталлаа

2018-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж, асуултдаа хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга, хариуцлагыг сайжруул гэдэг саналыг тавьдаг юм билээ. Тэр бол зөв зарчим л гэж би хувьдаа бодож байна. Энэ жилийн хөрөнгө оруулалтууд зураг төсөвгүй гэдэг зүйлүүдийг маш их ярьж, шүүмжилж байна. Төсвийн байнгын хороо зураг төсөлгүй гэдгийг тодруулж үзсэн үү” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Төсвийн хэлэлцүүлгийн үеэр зураг төсөвгүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийх гэж байна гэж шүүмжилсэн. Гэхдээ ажлын хэсэг дээр жишиг зургаар хөрөнгө оруулалт хийгээд явна гэсэн зарчмын дагуу ажилласан” гэсэн юм. УИХ-ын гишүүн М.Билэгт “2016 оны УИХ-ын сонгуулиар олонх болсон МАН хоёр жилийн хугацаанд сайн ажилласан гэсэн үзүүлэлт байна. төсвийг нэгтгэж чадсан, сахилга батыг сайжруулсан, зээлийн хүүгийн зардлыг бууруулсан зэрэг ололтой талууд бий. Цаашид улсын төсвийн орлогоо бүрдүүлэхдээ онцгой анхаарах, валютын эх үүсвэрээ нөөцлөх, нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг буулгахгүй байхад онцгой анхаарах ёстой. Монгол Улсынхаа үндэсний онцлогийг харуулсан орлогодоо анхаарах ёстой юм шүү. Бусад орны туршлагатай уялдуулж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаарай. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, зүйл, заалт бүрээр нь санал хураалаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн заалттай. Засгийн газраас ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригуудыг амралтын өдөр болгосон учраас ийнхүү төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90,5 хувийн саналаар баталлаа. Эх сурвалж:www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 58 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

9 цаг 0 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

10 цаг 12 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

10 цаг 47 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

17 цаг 27 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

17 цаг 42 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

17 цаг 42 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14