Өвөрмонголчуудын хандиваар гурван айл гэртэй боллоо

2018-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ Өвөрмонголын жирийн малчны охин   Б.Оюунтунгалаг  Улаанбаатарт байгаа гэр оронгүй өнчин хүүхдүүдэд туслахаар сайхан сэтгэлийн халуун  гараа сунгасан 1300 хүний хандивыг эздэд нь хүргэж өгөхөөр Монголд ирж, гурван айлыг гэртэй болгоод буцлаа. Тэрээр өнгөрсөн хавар Улаанбаатарт ирж монгол хувцас эсгэх, оёх сарын хугацаатай курст сурсан байна. Тухайн үед түүнд гэр оронгүй, өнчин ядуу хүүхдүүдийн байдал тун хүнд санагджээ. Мөн  өнчин хүүхдүүдэд тусладаг  ТББ ажиллуулж буй эмэгтэйчүүдтэй танилцаж, өөрийн боломжоор туслах хүсэл тээн нутаг буцжээ. Нутагтаа очоод Монголын өнчин, ядуу хүүхдүүдэд туслах аян зарласан нь 1300 хүн хамрагдаж, нэг хүн 10 юанийн хандив өргөснөөр өргөжиж, монгол мөнгөөр 7.1 сая төгрөг цугласан байна. Гэхдээ энэ нь ганц өвөрмонголчууд ч бус, Дээд монгол, Хөх нуурын монгол, Шинжаан  монголчууд, Япон болон АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэхчлэн  газар газрын  монголчууд тусламжийн аянд нэгджээ. Бүсгүй хандивын мөнгийг аван Монголд ирсэн даруйд фээсбүүкийн группт  тусламжийг  ТББ ажиллуулж буй хүмүүст  бус тусламж хэрэгтэй байгаа бодит эздийг олж хүргэж өгөхийг хандивын аянд нэгдэгчид хүсчээ. Иймд тэрээр “Зууны мэдээ” сонины  “Иргэний индэр” буланд хандсан юм. Манай сонинд хавдар өвчний учраас гадагшаа явж эмчлүүлэх зардал хайж буй, хагалгаанд орох болсон зэрэг асуудлаар хандсан иргэд голдуу хүсэлт ирүүлээд байсан. Иймд Монголын эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан Хан-Уул дүүргийн “Халамжийн төв”-өөс судалгаа авснаар  тэднийг орон гэргүй, өрх толгойлсон гурван эмэгтэйтэй холбож өгсөн юм. Мөн түүний энэхүү буяны ажилд Өвөрмонголын Шилийн гол аймгаас СУИС-ийн дизайнерын ангид суралцаж буй Ариунхур хэмээх бүсгүй ихээхэн тус болсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Ийнхүү хол газраас монгол ахан дүүстээ туслахаар ирсэн Б.Оюунтунгалаг  Хан-Уул дүүргийн хогийн цэг дээрээс  хоёрдогч түүхий эд түүж, амьдралаас залгуулдаг  дөрвөн хүүхдийн ээж Г.Отгончимэг, орон гэргүйн улмаас орцны жижүүр хийж, гурван хүүхдээ болон настай ээжийгээ тэжээж яваа Н.Хонгорзул, таван хүүхдээ өсгөж яваа,  үе мөчний  хүнд өвчинд олон жил шаналж буй Н.Саранчимэг нарыг өвлийн хүйтнээс өрсөн  дулаан гэртэй болголоо.   Б.Оюунтунгалаг: ОЛОН МОНГОЛЧУУДЫН ТУСЛАМЖИЙГ ХҮРГЭХ ЁСТОЙ ЭЗЭНД  НЬ ХҮРГЭЛЭЭ /ӨМӨЗО-ны  иргэн/ -Би 1300 гаруй монголчуудыг төлөөлж яваа. Ганц өвөрмонгол ч биш Хөх нуурын монгол, Дээд монгол, Шинжааны монгол, Япон, Америк дахь монголчуудын сэтгэлийн хандивыг авч ирсэн болохоор тэдний хүргэе гэж зорьсон эзэнд нь хүргэхсэн гэсэн зорилгыг биелүүлсэндээ сэтгэл өндөр байна. Олон өнчин хүүхэдтэй гурван өрхийг  гэртэй болголоо. Би өнгөрсөн хавар монгол хувцас урлах сарын хугацаатай сургалтад суухаар  Монголд ирэхдээ эндхийн хүүхдүүдийг их өрөвдсөн. Өнчин хүүхдүүдэд туслах ТББ-ын нэг эгчтэй мөн танилцсан. Нутагтаа буцаж очоод зургадугаар  сарын 20-доос эхлэн хандив цуглуулсан. Олон монголчууд  туслаж, хандивын аянд нэгдсэн. Хандивын мөнгөө  өнчин хүүхдүүдэд тусладаг ТББ-ын эгчид өгье гэж зорьж ирсэн юм. Гэтэл Монголд иртэл   интернэт дэх бичлэгээс болоод хандив өгсөн зарим хүн ТББ-ын хүнд өгүүлэхээс  татгалзсан. Зөвхөн миний бус  олон хүний сэтгэл шингэсэн хандив учраас тэднийг  сонсохгүй байхын аргагүй. Ингээд тэдэнтэй ярилцахад  гэр оронгүй хүмүүсийн  гарт нь хүргэж өг  гэсэн шаардлагыг тавьсан. Ийм учраас  “Зууны мэдээ” сониноос  хүнд амьдралтай,  олон хүүхэдтэй  өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй холбож өгөөч гэж тусламж хүссэн юм. Эцэст нь та бүхний тусламжтайгаар гэр оронгүй хүмүүсийг олж тусласандаа баяртай байна” гэлээ. Хан-Уул дүүргийн хувьд  амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой 100  гаруй өрхийн судалгааг оны эхэнд гаргасан Тэд­гээрээс  хүнд амьдралтай  зорилтот бүлгийн айл өрхийг хамгийн эхэнд  гэртэй болгох, тусламжид хамруулах ажлыг  хийснээр 40 гаруй нь гэртэй болсон.  Мөн дүүргийн  дэргэд “Сайн дурын үйл ажиллагааны төв”-тэй, түүгээр дамжуулж, тусламж, дэмжлэг үзүүлдэг  хүмүүсийн хүрээ тэлж, тусламжийн  аян өрнөж байдаг. Нэг өдөр гурван айлыг гэртэй болгосон  Өвөрмонголын ахан дүүс, Японд болон АНУ-д амьдарч буй монголчууддаа баярлаж байэна гэж тус дүүргийн “Халамжийн төв”-ийн байцаагч Н.Буянхүү хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 58 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

9 цаг 0 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

10 цаг 12 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

10 цаг 47 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

17 цаг 27 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

17 цаг 42 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

17 цаг 42 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14