Мөнх амьдрал хайсан 2000 настай Чин Ши хаан

2018-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Мөнх амьдрал байдаг болов уу. Хэрэв үнэхээр мөнхийн рашаан байдаг бол магадгүй түүний төлөөх дайны хар сүүдэр энэ дэлхийг нөмрөх байх. Харин насан туршид мөнх амьдралыг хайсан хаанаа хамгаалан зогсох цэргүүдийн нүдэнд нэг л гуниг хураастай. Гэвч эзнээ 2000 жил хамгаалж, харуулд гарах эрхэм үүргийн өмнө тэд толгой гудайгаагүй гэх юм билээ. Тэд алсыг ширтэнэ. Хэн нэгэн ирж мөнх амьдралыг сэрээх тэр цагийг хүлээх мэт. Түүх ингэж эхэлдэг. Чин гүрнийг үүсгэн байгуулсан Чин Ши хаан нь Хятад улсыг нэгтгэснээр МЭӨ 221 онд Хятадын анхны эзэн хаан болсон түүхтэй. Түүний эрин үе дундад улсын түүхэнд хамгийн хүчирхэг үе хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Учир нь аян дайнд мордсон Чин Ши хаан 14 улсыг өөрийн өмнө хүчин мөхстүүлж, цагаан хэрмийг барих ажлыг анх эхлүүлсэн гэдэг. Гэвч түүний дотоод ертөнц мөнх амьдралын тухай бодол, шуналаар дүүрэн байсан тухай судлаач, түүхчид онцолсон байдаг. Тэрээр 13 насандаа хаан ширээнд заларч,14 наснаасаа өөрийгөө мөнхлөх бунхан буюу газар доорх ертөнцийг бариулж, өдгөө өргөөндөө 2000 жил мөнх нойрсч байна. ӨМӨЗО-ныг зорьсон сэтгүүлчдийн багийн аялал Хятад улсын Сиань Ши мужид байрлах Чин Ши хааны бунг үзэх сонирхолтой аяллаар үргэлжилсэн юм.   1974 ОНД АНХНЫ ОЛДВОРЫГ ОЛЖЭЭ Тус бунханг 1987 онд НҮБ-ын Дэлхийн соёлын өв санд бүртгэсэн байдаг. Сиань Ши муж аялал жуулчлалаараа алдартай аж. Энд зөвхөн их хааны газар доорх ертөнцийг үзэхийн тулд дэлхийн өнцөг булан бүрээс жилд 90 мянган жуулчин ирдэг ажээ. Тасалбар нь 100 юанийн үнэтэй. Жуулчид бунханг үзэхийн тулд дунджаар 4-5 цагийг зарцуулдаг. Учир нь хааны цэргүүд болон эд хэрэглэл, түүхийн олдворуудыг зургаан цогцолборт хуваан байрлуулжээ. Цогцолборууд хоорондоо зайтай учир тусгай автобусаар очдог. Үүнээс гадна жуулчдын дунд Чин Ши хааны амьдрал түүхийг өгүүлсэн музей болон хааны, цэргүү­дийн бяцхан баримал эрэлт ихтэй. Баримлууд хэм­жээнээсээ шалтгаалаад 30-120 юанийн үнэтэй аж. Түүхчид Чин Ши хааны тухай олон судалгаа бичжээ. Зарим нь түүнийг далд ертөнцтэй холбогддог, зөн билэгтэй гэж бичсэн бол нэг хэсэг нь үхлээс айдаг байсан тул өөрийгөө хамгаалах цэргүүдтэйгээ нөгөө ертөнцөд очихыг хүсдэг байсан гэх нь бий.  Түүний газар доорх ертөнцийг анх 1974 онд олжээ. Тосгоны тариачин хашаандаа худаг ухахдаа эртний цэрэг хувцастай дайчны баримал олсон гэдэг. Энэ үеэс малтлага эхэлж, 2009 он гэхэд бунхны 20 гаруй хувийг гаргаж, хүмүүст үзүүлж эхэлсэн байна. Газар дор 8000 гаруй олдвор бий гэж үздэг.  Одоог хүртэл малтлага дуусаагүй бөгөөд танхимуудад байрлуулсан 500 гаруй олдвор 2000 жилийн өмнөх нууцыг өөртөө агуулж, дэлхийн аялал жуулчлал, түүх судлаачдын сонирхлыг татсаар байна.   ДЭЛХИЙН НАЙМ ДАХЬ ГАЙХАМШИГ Чин Ши хааны бунханг түүний 700 албат 38 жилийн туршид барьсан гэж түүхэнд тэмдэглэжээ. Зөвхөн бунхан ч биш газар доор бүхэл бүтэн ордон барьсан нь одоогоор дэлхийн хамгийн том газар доорх ертөнц хэмээн алдаршаад байгаа юм. Хятадын төдийгүй гадны жуулчид тус бунханг дэлхийн найм дахь гайхамшиг хэмээн нэр­лэжээ. Бунханд хааны бие цогцсоос гадна түүний эдлэл хэрэглэл, алт эрдэнэс, шивэгчин хатад нь хүртэл хамт нойрсох аж. Энэ нь Чин Ши хаан үеийн үед, хойд төрөлдөө ч сүр ихт хаан байж, хязгааргүй эрх эдлэх хүслээ биелүүлнэ гэх утгыг агуулдаг ажээ. Тэрээр цаг үргэлж мөнх амьдрахыг хүсдэг байсан учир насаа уртасгахын тулд өөрийн хүмүүстээ мөнх наслуулах ургамал, рашаан олж ирэхийг тушааж, мөнхийн амьдралыг бэлэг­лэдэг гэх нэгэн арал руу олон мянган хүүхдийг илгээж байсан нь түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлджээ.Үүгээрээ тэрээр Хятадын түүхэн дэх хамгийн харгис хаан гэгддэг юм байна. Хаан өдөр тутам мөнгөн ус уудаг байсан бөгөөд энэ нь урт наслуулдаг хэмээн итгэдэг байсан гэнэ. Гэвч тэрээр 39 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.   100 ЖИЛИЙН ТУРШ НЭЭЖ БОЛОХГҮЙ ЗАРЛИГТАЙ Чин Ши хааны 2000 жилийн тэртээ алба­тууддаа мөнхийн рашаан олж ирэх зарлиг гаргаж, бичиглэсэн хавтанг 2002 онд Хунань мужийн хуучин худгийн ёроолоос олсон байдаг. Үүнд “Улс орон даяар мөнхийн рашаан олж ир” хэмээн бичжээ. Гэвч түүний хүндхэн зарлигийг хэн ч биелүүлж чадаагүй. Харин эцэст нь уулын мухарт эмийн ургамал түүж амьдардаг нэгэн эм­гэн хаанд шидэт рашаан өгсөн гэж тус хав­тан дээр бичсэн байжээ. Хэдийгээр Чин Ши хааны онгоныг олсон ч 100 жилийн турш нээж болохгүй гэсэн зарлигтай юм байна.  Тиймээс жуулч­дад үзүүлдэггүй аж. Учир нь Хятадын түү­хэнд нэр алдраа цуурайтуулсан нэгэн сайд энэ онгоныг 100 жилийн турш нээхийг хориглосон зар­­лиг гаргажээ. Нөгөө талаас түүхч, эрдэмтдийн судалснаар хаан өөрийн биеэ амьд мэт харагдуулахын тулд бунхан дороо 100 гаруй тонн эмийн бодис хийсэн гэж үзжээ. Хэрэв онгоныг нээвэл хааны бие хэвийн байдлаа алдаж, мөнх амьдрал нь дуусна гэж үздэг хэмээн тайлбарлагч ярьж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

13 цаг 36 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

16 цаг 56 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

22 цаг 8 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

22 цаг 8 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

22 цаг 8 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин