Дуурийн дуучин Ч.Бадралын хэлсэн онцлох 10 эшлэл

2018-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Манай сонины аравдугаар сарын 29-ны дугаарын зочноор оролцсон Итали улсын нэр хүнд бүхий театруудад  урилгаар ажиллаж буй дуурийн дуучин Ч.Бадралын хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна.    

1. Монголын урлагийн салбар богино хугацаанд ололт, дэвшилттэйгээр хөгжиж байна. Тэр дундаас сонгодог урлаг, дуурийн дуулаачдын хувьд Монгол Улс хагас зуун жилийн түүхтэй хэрнээ 600-700 жилийн өмнө энэ урлаг үүсч хөгжсөн улс орнуудын хэмжээнд дөхөж очсон нь хурдацтай хөгжиж байгаагийн илрэл. Харин цаашид хэрхэн бусад улс орнуудын хэмжээнд хүрч хөгжих вэ гэдэг нь одоо ажиллаж байгаа залуус бидний хичээл, зүтгэл, үүрэг хариуцлагаас  хамаарна. Нөгөө талаас төрийн оновчтой бодлого, салбарын яам, мэргэжлийн урлагийн сургуулиудын сургалтын систем, материаллаг баазаас шалтгаалах юм. Энэ бүхэн цогцоор хөгжиж чадвал дахиад хагас зуун жилийн дараа гэхэд Монголын урлагийн салбар, тэр дунд дуурийн дуулаачид дэлхийн хэмжээнд очлоо гэж ярих боломжтой.


2. Дуурийн дуулаачдаар жишээ авах юм бол Монгол дуучдад давуу тал олон бий.  Мөн дутагдалтай тал нь түүнээсээ их. Монгол хүн тал нутаг, байгалиас заяасан унаган авьяастай нь үнэн. Монгол хүнд хоолойны өнгө аяс, цээл хоолой, амьсгааны багтаамж гээд олон сайхан давуу тал бий. Энэ талаас нь харвал сонгодог урлаг өндөр хөгжсөн газруудад очоод дуулахад ур чадвар дутахгүй. Харин хөгжмийн боловсрол, гадаад хэлний мэдлэг зэрэг хувь хүний хөгжил талаас анхаарах зүйлс олон байна. Тухайн орныхоо төрөлх хэл дээр нь дуулж байгаа бүтээлээ бүрэн хэмжээнд гаргах бол тэргүүний шаардлага.


3. Монголын урлагийн салбар боловсон хүчнээ боломжийн түвшинд бэлтгэдэг гэж боддог. Монгол Улсын Консерватори, СУИС гээд мэргэжлийн талаас нь маш сайн анхаарч, өндөр түвшинд сургаж, дадлагажуулж байна. Мэдээж анхаарах зүйлс бий. Урлагийн хүнд төрөлхийн авьяасаас гадна хувь тохиол гэж бий. Тухайн хүний хөгжмийн мэдрэмж их чухал. Тэр дундаа дуурийн дуучин бол төрөлхийн төгс мэдрэмжтэй байхаас гадна оюун ухаан, гадаад төрх зэрэг бүгдийг цогцлоож байж хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ байгалийн өгөгдөл дээр хувь хүний хүчээл, зүтгэл, хөдөлмөр шингэж байж амжилтад хүрнэ.


4. Урлагийн салбарын хөгжилд хамгийн их нөлөөлдөг нь хэзээ, хаанаас үүсч хөгжсөн буюу үндэсний гэх тодотгол. Тухайлбал, Италийн хувьд дуурийн эх орон. Хоёрдугаарт, улс гүрнийх нь бодлогоос бүх зүйл хамаарч байна. Урлаг, спортоор улс гүрнээ сурталчилж соёлын дархлаагаа тогтоодог нь бичигдээгүй хууль. Тиймээс урлаг, соёл нь хөгжсөн улс орнуудын энэ салбарын бодлого маш сайн байдаг. Урлаг, спортоо бодлогоор бүрэн дүүрэн дэмжиж дархлаа суулгадаг. Манай улсын хувьд бодлого дутагдаж байгааг хэн хүнгүй  мэднэ. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, амжилттай яваа Э. Амартүвшин, Г.Ариунбаатартай адил олон залуус бор зүрхээрээ л зүтгэж байна. Харин амжилттай яваа, авьяастай залуучууддаа өндөр хариуцлага үүрүүлээд төр нь бодлогоор дэмжээд өгөх юм бол олон залуус эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах боломжтой.


5. Оросын томоохон театрууд дуулаачийн үнэлгээг шинэчилсэн, мундаг дуучид нь зөвхөн гадаадад биш эх орондоо ажиллаж амьдрахыг илүүд үздэг, уралдаан тэмцээнүүд нь өндөр шагналтай зэрэг нь  сонгодог урлагын нэгэн эх орон гэдгээс гадна  Засгийн газрын бодлоготой нь холбоотой. Томоохон дуучдынхаа нэрэмжит уралдаануудыг олон улсад нэр хүндтэй байлгах гэж тэдгээр авьяастануудаараа бахархах гэж үндэстнээрээ, Засгийн газар нь бодлогын хэмжээнд дэмжиж санхүүжүүлдэг жишээ олон бий. Тиймээс  Монголын төр засаг, бодлого боловсруулагчид урлагийн салбарт анхаарах цаг ирсэн. Дэлхийд зөвхөн Чингис хаан, спортоор бол сумо, жүдогоос гадна сонгодог урлагийн нэтворкад  манай дуучид аль хэдийн орон зайгаа эзэлсэн. Харин дуурийн урлагийг сонирхож, боловсролыг нь эзэмшиж яваа залуучууд хөдөлмөрч, өндөр боловсролтой, даруу,  шаргуу байж цаашлаад улс орон нь дэмжиж чадах юм бол хүрэхгүй газар, чадахгүй амжилт алга.


6. Монголд урлагийн салбарыг дэмжихгүй байна гэж ярьдаг. Үүнийг хоёр талтай гэж ойлгодог. Нэг талаар анхнаасаа бодлого нь буруу явчихсан. Харин нөгөө талаас улс орон эдийн засгийн хямралтай, өр зээлтэй байгаа энэ үед залуучууд өнөөдрийн цалин ярихаас илүү үр хойчид үлдээх эх орноо бодох уу гэдэг асуудал байна. Тиймээс бэлэнчлэхгүйгээр өөрсдөдөө өндөр шаардлага тавьж, илүү хөгжих хэрэгтэй.


7. Урлагийнхан гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцоё, эх орныхоо нэрийг гаргая, сурталчлая гэхээр шулуухан хэлэхэд төрийн дэмжлэг байдаггүй. Гэхдээ хүн өөрөө хичээх л юм бол болохгүй, бүтэхгүй зүйлгүй. Залуус маань эхлээд өөрийнхөө төлөө явж, зөөгч хийгээд ч болтугай олсон мөнгөөрөө бэлтгэл сургуулилт хийж хөгжих хэрэгтэй. Түүнээс нэгийгээ уриалан дуудаж буй бэлэнчлэх систем залуучуудын сэтгэхүйд нөлөөлж улам ядууруулж байна. Эхлээд би бэлэн болчихлоо гэдгээ харуулж, хүний өмнөөс хэлэх үгтэй байх хэмжээнд хүрэх хэрэгтэй.


8. Дуурийн театрт мундаг удирдаач, найруулагчид бий. Энэ хүмүүсийг улсаас бодлогоор Итали, Австри ч юмуу дэлхийн сонгодог урлагт тавигдаж буй стандарт шалгууруудыг ягштал барьж ажиллаж буй аль нэг театртай гэрээ хийгээд ажиллуулах, эргээд тэднээс  солилцоогоор удирдаач уран бүтээлч нарыг  авчирч чадвал Монгол дуучдын ур чадвар богино хугацаанд дээшилнэ. Мөн хоёр дуучнаа солилцоогоор явуулаад, тухайн орны дуучдын цалин мөнгийг нь өгч, амьдрах байраар нь хангаад Монголчуудыг гадаад хүнтэй ажиллуулья. Тэгэхгүй бол дотроо эргэлдэж өөрдсийнхөө хэмжээнд ханачихаад дэлхий яриад нэмэргүй.


9. Италид болон европд  урлагийнхныг ур чадвараар нь үнэлдэг. Дуурийн гол, туслах дүр, хоорын дуучид гээд бүгд үнэлэмж нь тусдаа. Гэтэл өнөөдөр дуурийн театрын нэг  гоцлол дуучин Э.Амартүвшин гэдэг дэлхийн дуучнаас илүү цалин авч байгаа нь үнэлэмж, бодит байдал ямар байгааг харуулж байна. Харин ур чадварыг хэн тогтоох вэ гэхээр гадаадад ажиллаж туршлагажаад ирсэн мэргэжлийн хүн, эсвэл мэргэжлийн баг  хатуу бодлогоор тогтоох ёстой.


10. Олсон жаахан амжилтандаа бүү бард, олдож байгаа цаг бүрийг ашиглаж биеэ дайчлаарай залуусаа гэж хэлмээр байна. Мөн урлагийнхныг гадаад бэлтгэж, мэргэшүүлэх шаардлага ч бий. ОХУ гэхэд оюутнуудыг тэтгэлгээр сургаж урлагийн салбарт маш том хөрөнгө оруулалтыг хийж байна. Харин бүх зүйл залуусаас өөрсдөөс нь л шалтгаална.

Эх сурвалж: www.polit.mn
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 58 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

9 цаг 1 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

10 цаг 13 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

10 цаг 47 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

17 цаг 27 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

17 цаг 42 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

17 цаг 42 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14