С.САРУУЛ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хурлаар эх оронч үзэл төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газарт өргөн барих шийдвэр гаргажээ.
Мөн хоёр уран бүтээлчийн бүтээлийг Төрийн шагналд нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. УГЗ, доктор, бурханч лам Г.Пүрэвбатын “Их Монголын бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугаман онол” бүтээл, Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур, симфони найрал хөгжмийн концерт-найраглал, “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг онцолжээ.
Эх сурвалж: www.polit.mn