Д.Эрдэнэбат: Бузар улс төрдөө миний гэр бүлийг битгий оролцуул

2018-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ЖДҮХС-гаас олгосон зээлийн асуудлаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ. Түүнийг  өмнөх парламентын үед  Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа  давуу эрхээ ашиглан, хэд хэдэн зээлийг олгуулсан гэх мэдээлэл  түгээд байгаа юм. Тэрээр “Аж үйлдвэрийн сайд байх хугацаанд ДЖҮ-ийг эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зээл олгох нь сайдын үүрэг байсан. Энэ үүргээ биелүүлэхэд надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол байгаагүй. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд энэ бузар улс төрийн үйл ажиллагаандаа миний гэр бүлийг битгий татан оролцуулаарай. Би сайд байхдаа өөрийн болон гэр бүлийнхээ эзэмшдэг компани дээр нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй. Энэ нь өөрөө ёс зүйгүй үйлдэл гэдгийг би сайн мэднэ. Аливаа нэгэн зээл олгогдоход тухайн салбарын сайдын гарын үсэг зурах нь зайлшгүй үйлдэл. Гэхдээ асуудлыг аль өнцгөөс тайлбарлах вэ гэдэг нь өөрөө асуудал. Зарим хэвлэлээр миний гаргасан бүх шийдвэрүүдийг гаргаж тавьсан байна. Бүх зээл олгосон жагсаалт миний гар дээр одоо ч байна. Энэ зээлийн 60-70 хувь нь жирийн иргэдийн зээл байгаа. 2016 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 200 тэрбум төгрөгийн зээл олгох байсан ч Засгийн газар мөнгөгүй байсан учраас зээл олгогдоогүй. Энэ хооронд хүлээгдэж байсан бодлогын зээлүүд олгогдож байсан бөгөөд бүх жагсаалт нь ил байгаа. Засгийн газрын 2015 оны 26-р тогтоол гарч, ДЖҮ-д зориулж есөн хувийн хүүтэй зээл, зөвхөн арилжааны банкаар дамжиж олгогдсон.  Энэ үед бүх зүйл сонгон шалгаруулалтаар явсан. Ер нь бол өнөөдрийн энэ улстөрчдийн үйлдэлтэй өмнө нь авсан жирийн иргэдийн зээлтэй холбож тайлбарлах нь зохимжгүй гэж бодож байна. Өнөөдрийн олгогдож байгаа зээл нь зохион байгуулалттай, бодлогоор олгосон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэдгийг АН хэлж байгаа юм. Цаашид төрийн тусгай сангуудын үйл ажиллагааг түр зогсоож, эргэж нягтлах цаг болсон байна гэж бодож байгаа” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn  
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

3 цаг 59 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

9 цаг 2 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

10 цаг 14 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

10 цаг 48 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

17 цаг 28 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

17 цаг 43 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

17 цаг 43 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14